Бүтээгч гүйцэтгэгч хоёр
Нэгэн их хотын алдартнууд цуглаж шагнал гаррдуулах ёслолын арга хэмжээ эхлэхэд жэжигчин бүсгүй, зохиолч залуутай нэг ширээнд суужээ.
Гэтэл зөөгч охин ирж жүжигчин бүсгүйд хандан "... би таныг их шитэж явдаг, таны хамгийн сүүлд тоглосон кинон дээрээ их гайхалтай үг хэлсэн шүү, тэр үгийг тань бичүүлж гарын үсгийг тань авч болох уу" гэжээ. Жүжигчин бүсгүй ихэмсэг гэгч нь толгой дохиж алмаазан шигтгээтэй нарийхан үзэг гаргаж ирэн "цамцан дээрээ юу, эсвэл нуруун дээрээ юу" гэж асуухад зөөгч охин "үгүй ээ, би өдрийн тэмдэглийнхээ хуудсан дээр бичүүлье" гээд хормогчныхоо халааснаас модон хавтастай хуучин дэвтэр гаргаж ирэв. Бүсгүй ярвайсан боловч толги дохин сүмбэн цагаан хуруугаараа чамин үзгээ хашиж бариад охины ноорхой тэмдэглийн дэвтэр дээр бичих гэтэл түүнийг алдаршуулсан өнөөх гайхамшигтай үгийг хэдийнэ мартжээ.
Тэр ийнхүү самрагдаж түүнийгээ нуух аядан тэс хөлдөө инээмсэглэл тодруулан зүгээр л муруй сарий гарын үсгээ сараачихад зохиолч залуу дэргэдээс нь "Гоо үзэсгэлэн гундаж, голын уснаа навч хөвнө, орчлон дээр бие үгүй болоход, оюун санаа л гагчүү зүрх болж үлдэнэ" гэв.
Бүсгүй гайхан толгойгоо өргөн харвал түүний тоглосон киноны зохиолыг бичсэн залуу байлаа. Түрүүнээс нааш дэрвийлгэж будсан урт сормуусаа гивлүүр болгон халхалсан тас хар нүд урд нь суугаа том биетэй залуу эрийг харсангүйдээ сандран цавчилж, хацар нь улаа бутрах нь улам ч үзэсгэлэнтэй харагдуулав.
Зохойлч залуу түүний үзэсгэлэнтэй төрсний төлөө хундага өргөөд ийн хэлэв "та намайг түрүүнээс нааш хараагүйд гайхах юм алга. Учир нь бүтээгч гүйцэтгэгч хёрын дунд их зай бий" гэжээ.
0 comments:
Post a Comment