6/24/2013

Салхи үлээх үед
Нэгэн тариаланч Атлантын далайн эрэг дээр эдлэн газар худалдаж авчээ. Гэхдээ ганцаараа тариалангаа эрхлэх боломжгүй учраас хөлсний ажилчин авах зар өгчээ.
Гэхдээ хүмүүс Атлантын далайн эрс тэрс уур амьсгалтай нөхцөлд ажиллаж амьдрах дуэгүй байв. Мэдээж шуурга болдог энэ хэсэгт тариалан эрхлэнэ гэдэг амаргүйг хүмүүс мэдэж байлаа. Олон хүн түүнтэй холбогдсон боловч ихэнх нь ийм газар ажилд орохоос татгалзав. Эцэст нь нэгэн намхан, туранхай, дунд эргэм насны эрээс тариаланч "Та сайн ажиллаж чадах уу" гэж асуухад тэрээр "Тиймээ, гэхдээ би салхи шуургатай үед унтаж амарч болох уу" гэж асуужээ. Түүний энэ асуулт тариаланчид таалагдаагүй боловч ажиллах хүн олдохгүй байгаа учраас хөлсөлж ажиллуулахаас өөр аргагүйд хүрчээ. Шинээр авсан ажилтан нь шургуу ажиллаж, тариаланч ч гэсэн түүндд сэтгэл хангалуун байлаа. Нэгэн шөнө хүчтэй салхи үлээж, шуурга болох нь дамжиггүй болов. Тариаланч сандран босч ажилтныха өрөөнд орвол тэр ажигч үгүй унтаж байлаа. Тариаланчийн уур хүрч "Хурдан босооч. Шуурга ирж байна. Бүх үр хийсч бидний хөдөлмөр үгүй болохоос өмнө тариалангийнхаа газрыг бүтээж хучих хэрэгтэй байна" гэв. Ажилчин нь харин өөдөөс нь хөнжлөөрөө толгойгоо бүтээнгээ хэнэггүйгээр "Үгүй ээ эрхэмээ, би таньд анхнаасаа шуурга болох үед унтаж амарна гэж хэлсэн шүү дээ" гэлээ. Энэ үед уур нь хүрсэн тариачин тэр дороо энэ хэнэггүй эрийг халж орхиё гэж бодоод өрөөнөөс нь гарчээ. Харин түүнийг гадагшаа гарах үед бүх тариалангийн талбайг хучсан байснаас гадна үхэр, тахиануудыг цөмийг байранд нь оруулж хаалгыг нь бөх батаар хашиж уясан байв.. бүх зүйлийг шуурганаас хамгаалсан тул юунаас ч айж сандрах хэрэггүй байлаа. Тариаланч сая л ажилтныхаа хэлсэн үгийг ойлгож сэтгэл амар өрөө рүүгээ алхлаа.
ямар ч асуудал тохиолдох байсан бай чи энэ үед өөрөө бэлтгэлтэй байж чадвал юунаас ч айх хэрэггүй. Өөрийн зүрх сэтгэл, оюун ухаан, бие махбадиороо юуны ч өмнө ажрахгүй бэлтгэлтэй байж чадвал асуудал тулгарах үед та зүгээр л амарч байж болно.
Categories:

0 comments:

Post a Comment

Subscribe to RSS Feed Follow me on Twitter!