6/24/2013


Нүднээс нь бүгдийг мэдэж болно.
Хүйтэн жихүүн өвлийн үдэш байлаа. Хөгшин эр гол гатлах гэсэн боловч морь байхгүй тул морьтой хүмүүсийг ирэхийг хүлээн голын эрэг дээр даарч зогсов.
Түүний сахал нь цантан, гар нь бээрсэн байлаа. Голын эрэг дээр хэд хэдэн морьтой хүн ирэв. Тэд өвгөнийг анзаарсангүй өвгөн ч тэднээс тусламж гуйсангүй. Эхний морьтой хүн гол гаталлаа. Тэгээд дараагийх нь ... Өвгөний хажуугаар хэд хэдэн мор;той хүн өнгөрч гол гаталсан боловч тэр тусламж гуйхгүй суусаар л байв. Хамгийн сүүлчийн морьтон усыг гатлах гэж байх үед өвгөн түүний нүд рүү хараад ийнхүү асуув. "Хөгшин өвгөнийг гол гатлахад туслаач. Энэ хүйтэнд хөгшин над шиг хүн явган гол гарч чадахгүй нь" гэхэд морьтой хүн "Тэгэлгүй яахав. Моринд минь сундлаач" гэв. Ингэж хэлэх үедээ морьтой хүн хөгшнийг даарч хөшин морин дээр ч морьдож чадахааргүй байгааг анзаарч мориноосоо буун мордоход нь тусалжээ. Морьтой хүн өвгөнийг гол гатлуулж өгөөд зогсохгүй, километрийн зайд орших хүрэх газарт нь хүргэж өгөв. Өвгөн голоос холгүй орчих нэгэн тосгон руу явж байжээ. Тосгонд ойтох үед морьтой залуу сониучирхан ийнхүү асуув. "Надаас өмнө таны хажуугаар хэд хэдэн морьтон өнгөрсөн шүү дээ. Та яагаад тэдний хэнээс нь ч тусламж гуйгаагүй мөртлөө хамгийн сүүлд явсан надаас тусламж гуйсан юм бэ? гадаа хүйтэн байхад та хамгийн сүүлд ирсэн намайг хүлээж байгаад тусламж гуйсны учрыг чинь ойлгохгүй юм.
 Би танд татгалзсан бол та тэнд ахиад дараагийн хүнийг иртэл хэр удаан хүлээх байсныг ч хэн ч мэдэхгүй шүү дээ" гэв. Өвгөн хүрэх газраа ирээд мориноосоо бууж залуу эрийн нүд рүү харан "Би энэ газар хааяа ирдэг юм. Би хүмүүсийг сайн мэднэ. Чиний өмнө ирсэн морьтнууд намайг тэнд дааран сууж байгааг анзаарахгүй тоохгүй байгаа нь нүднээс нь харахад л илт байсан. Би тэднээс тусламж гуйсан ч тэд надад туслахгүй байсан гэдгийг би сайн мэдэж байна. Харин чиний нүднээс урин дулаан, зөөлөн сэтгэлтэй гэдэг чинь мэдэгдэж байсан" гэв. Морьтой залуу өвгөний хэлсэн үгэнд үнэхээр баярлажээ. Хүний нүд тухайн хүний сэтгэлийн толь байдаг бөгөөд та тэр хүнийг нүднийх нь харцаар таньж болно.
Categories:

0 comments:

Post a Comment

Subscribe to RSS Feed Follow me on Twitter!