6/22/2013



Хүний хувьд төрсөн он болоод нэрний тоо нь ямар их чухалзүйл болохыг та мэддэг болсон байх. Хэдийгээр зөвхөн үүнээс бидний хувь заяа хамаарахгүй ч ихээхэн нөлөөтэй юм.
Түүнчлэн танай байр, сууцны дугаарыг хараад нийлбэрээр нь их зүйлийг тайлбарлан хэлж болно. 
Жишээ та 34 тоот байрны 1-р орц, 287 тоотод амьдардаг бол энэ бүх тоонуудыг нэмээд үзье: 3+4+1+2+8+7=25=2+5=7.
Хэрвээ танай байрны чинь дугаар бутархай тоотой: 3/17 бол  3+1+7=11=1+1=2 болно.
Магадгүй байрны чинь дугаарт үсэг орсон: 234А бол 1-9 хүртэлх энгийн тоонд тохирох цагаан толгойн үсгүүд бий.
 
1 тоот байр. Өөрийн гэсэн хувийн бизнес эрхэлж эхлэх гэж байгаа хүнд хамгийн ээлтэй тоо. 1тоот байранд амьдарч байгаа хүн бусдын алдаанаас суралцах биш, харин өөрийн туршлаган дээрээ үндэслэнажиллах болно. Эрх чөлөөгг эрхэмлэгч, онцгой өвөрмөц сэтгэлгээтэй, хэнээс эсвэл ямар нэг зүйлээс хамааралгүй байхыг эрхэмлэгч хүмүүст илүү тохиромжтой байх болно. Хэрвээ таны эрхэлж буй ажил бусдыг халамжлахтай холбоотой эсвэл олны өмнө ил тод байдаг, удирдах ажилтан бол "1" дугаартай байранд нүүж ирэх нь зохистой. Нэг тоот байранд та өөртөө итгэлтэй, өөртөө эзэн байж чадна. Харин ганцаардахын зовлонд орсон хүмүүс нэгийн тоо огт тохирохгүй бөгөөдд уйтгар гуниг ганцаардал таныг үгүй хийж мэднэ.

2 тоот байр. Гэр бүлийн хоёрт, хайртай хосуудад хамгийн ээлтэй байр. Магадгүй хоорондоо байнга хэрэлдэж муудалцдаг хүмүүст харилцаагаа зохицуулахад нь тохиромжтой байх болно. Ийм байранд амьдарч байгаа хэн ч бол өөрийн дураар бүхнийг шийдэхийн оронд аливаа асуудлыг энхийн замаар шийдэх, юмны ая эвийг олохыг хичээх болно. Эрдэмтэд, тамирчид, зөн билгийн авъяастай, далдыг хардаг хүмүүст их тохиромжтой байр. Хоёрын тоотой байр хүмүүст аливаад мэдрэмтгий байх чадварыг нь хөгжүүлж өгдөг. Хэтэрэхий сэтгэлийн хөөрөлтэй,уур уцаартай хүмүүс бол ийм байранд амьдрах нь өөрт нь харш байна.

3 тоот байр. Энэ байранд их юм уншиж мэддэг, ухаантай, өндөр боловсролтой хүмүүс амьдарч байгаа тул энд олноороо цугларч ярьж хөөрөн, байнга зочид олонтой байна.Энд төрсөн эерэг санаанууд дандаа биелэж сайн үр дүнд хүрнэ. Үдэшлэг уулзалт зэрэг арга хэмжээнүүдэд их тохиромжтой газар. Энэ байранд амьдарснаараа оюуны энерги болоод бэлгийнчадавхи өдрөөс өдөрт улам нэмэгдэх болно. "3" байр үзэл бодолдоо үнэнч биш, сонирхдог зүйлээ байнга сольж өөрчилж байдаг, мөнгөнд үрэлгэн хүмүүс их харш.

4 тоот байр. Энэ бол тогтвортой, хамгаалалттай байхын билэгдэл тоо. Өөртөө итгэлгүй, хаягдсан хүмүүс ээлтэй байр. Тэдэнд нөхцөл байдлыг өөрчлөн, бүтэлгүйтлийн дөнгөнөөсөө салж тогтвортой, аюулгүй өөрт таатай байдлыг олж авахад нь туслах болно. "4" тоотой байр нэг зорилгын дор нэгдэж, нэг баг болж ажиллаж буй хүмүүст их ээлтэй. Энэ гайхамшигтай тоо ус, агаар, гал, газар гэсэн байгалийн бүх үзэгдлүүдийг нэгтгэж байдаг тул газар тариалан эрхэлдэг хүмүүст ч илүү тохирох байр. Харин биеэ хайхралгүй хэт их хөдөлмөрлөдөг хүмүүс харш. Тэднийг бүр их шамдан ажиллаж биеэ үгүй хийхэд хүргэж болзошгүй.

5 тоот байр. Энд бүх юм байга хувирч өөрчлөгдөн, орвонгоороо эргэлдэж байдаг. Энэ байранд оршин суурчдын амьдрал их идэвхтэй хөдөлгөөнтэй: хаашаа ч юм яваад, уулзалт, үдэшлэг, утасны яриа, холын аялал гэх мэтчилэн. Тавдугаар байр эрдэмтэд, сэтгүүлчдэд их тохиромжтой бөгөөд хүн бүрийг байнга идэвхтэй, тэмүүлэлтэй байхад сургадаг. Энэ тоотой байр эздийгээ хүмүүсийн хүсэл сонирхол татан анхаарал халамжийн төвд байх хүслийг нэмэгдүүлдэг. Ийм байр амар тайван байж тогтуун амьдрахыг эрхэмлэдэг элдэв чимээ шуугиан хөл үймээнээс залхсан хүмүүст харш.

6 тоот байр. Энэ байр нийцэж зохицих, тэнцвэртэй байдал тогтоох байр. Хүүхэдтэй гэр бүлүүд болон өөрсдийн бүтээлч авъяас чадварыг хөгжүүлэх хүсэлтэй хүмүүст их тохиромжтой байр. Бие биенээ хайрлан, эвтэй байх хүсэл сэдлийг төрүүлж өгдөг. Амьдрал тань эвлэрэл ойлголцол хайр халамж үгүйлэгдээд байгаа бол "6" тоот байранд амьдрах хэрэгтэй. Таны нүдэндээ харж сэтгэлдээ төсөөлж байгаа бүхэн биелэнэ. Хамтдаа он удаан жил амьдарч байгаа хосууд ч амьдрал тань шинээр эхлэн, хайр сэтгэл, хүсэл тэмүүлэл дахин сэргэж байгааг мэдрэн жаргалтай амьдрал үргэлжлэнэ. Харин ганцаардсан "чононууд", зожиг, дүнсгэр, ганцаараа байх дуртай хүмүүст энэ байранд амьдрахад тийм ч таатай биш байх болно.

7 тоот байр. бясалгал хийж, хуучин туршлагаа аливаа үзэгдэлюмсын өнөөгийн шинж байдалтай харьцуулж дүгнэлт хийхэд хамгийн таатай байр. ганцаараа амьдарч бясалгалаар хичээллэн, далд авьяасаа хөгжүүлэх хүсэлтэй нэгэнд зориулагдсан сүм гэлтэй. Хүний зөн цовин, мөрөөдөмтгий чанарыг илүү их хөгжүүлж чадна. Гүн ухаан, метафизик гэх мэтчилэн амьдралын утга учир, мөн чанарыг үзэж судлах сонирхолтой хүмүүст их тохиромжтой байр. Харин эд баялаг олохыг эрхэмлэдэг, ганцаардлаасаа салан хань ижилтэй болох хүсэлтэй хүмүүст их харш байр. "7" гэсэн тооны энерги оюун санааны хөгжил, үнэ цэнийг инүүтэйд үзэн анхаарлаа төвлөрүүлдэг.

8 тоот байр. Амьдралд бүх зүйлээрээ элбэг хангалуун байхын билэгдэл тоо болох наймын тотой байрны оршин суугчид мөнгө төгрөгөөр дутагдаж гачигдахыг мэдэхгүй, гэр бүлийн амьдрал аз жаргалаар дүүрэн, олон найз нөхөдтэй хангалуун сайхан амьдрах болно. Ахуй амьдралаа дээшлүүлэх сонирхолтой бол энэ байр эрэлт хэрэгцээнд яг тохирно. Мөн өндөр албан тушаал хаших сонирхолтой, шагнал урамшуулал хүртэх, олонд танигдаж нэр хүндтэй болохыг мөрөөдөгчид хамгийн тохиромжтой байр. "8" гэсэн тоо олны нэгдэл цогц байдлын илэрхийлэл тул ганц нэг салбарт биш, ажил амьдралын олон салбарт амжилттай байхад ивээлтэй байна. Мөнгө хөрөнгөн дөө хайр гамгүй, үрэлгэн зантай, хангалуун амьдрах чадваргүй хүмүүст тохиромжгүй. Тэд энэ байранд амьдарснаараа байнгын алдагдалд орсоор байх болно.

9 тоот байр. Энэ байранд амьдрагчид өнгөрсөн амьдралынхаа үр шимийг хүртэгчид. Энд хүнийг хайрлаж халамжлах өрөвч зөөлөн сэтгэл улам нэмэгдэнэ. Өөрсдийн амьдралдаа олж авсан бүхнээ амархан өгөөд явуулчихна. Энэ байранд амьдарснаараа хорвоог улам илүү таниж мэдэн ухаан мэргэн болно. Хөгшид, ахимаг насны хүмүүст илүү тохиромжтой байр. Энэ байранд өөрийгөө болон өөрийн хэрэгцээ шаардлага эс тооцон бусдын төлөө бүхнээ золиослоход бэлэн хүмүүст төдийлөн тохиромжтой биш байна.
Categories:

0 comments:

Post a Comment

Subscribe to RSS Feed Follow me on Twitter!