6/27/2013


Ээждээ өгөх цэцэг

Жихүүнээр салхилсан хүйтэн өдөр Жек сэтгэл дундуурхан гэрээсээ гарч машинаа асаан хөдөллөө.Их хотын түгжрээ үнэхээр их байсан учраас явах замаа өөрчлөн шуудхан ажлын зүг жолоо залав.
Жек ээжийнхээ гэр лүү явж байсан ч энэ удаад мөн л ажлаа бодон очихоо азнажээ. Ажлын цаг дуусах үеэр Жек өглөө урамгүйхэн дуу муутай гарснаа санан эхнэртээ цэцгийн баглаа авахаар ажлын ойролцоох цэцгийн дэлгүүр лүү ородоо хүйтэн шатан дээр уйл суугаа бячан хүүг харлаа. Хэдийгээр яасан юм бол гэж сэтгэл нь бага зэрэг зовнисон ч хажуугаар нь өнгөрөн дэлгүүр лүү явж орлоо. Худалдагч бүсгүйгээр хамгийн сайхан цэцгийн баглааг боолгож авсан Жек тэр л агшинд уйл суусан бячан хүүг мартаж, инээд алдан гарах зуур өнөөх хүүг суусаар байгааг хараад тэсэлгүй явж очин "Миний дүү яагаад уйлсан юм"гэж асуув. Хүү хариуд нь "Ээждээ цэцэг авах гэсэн чинь мөнгө маань хүрэхгүй" гээд нулимсаа арчин үл ялиг инээмсэглэв. Тэр л агшинд Жек "уйлах хэрэггүй дээ"гээд оорийн цэцгийн баглаанаас нэг цэцгийг сугалан өгөөд "алив, ах нь чамайг хүргээд өгье" хэж хэлээд машин руугаа инээмсэглэн алхлаа. Хүүгийн царайнд мишээл тодорсон ч миний очих газар хол шүү дээ гэж аяар хэлээд машинд суув. Тэд хотын захадорших нам гүмхэн тосгоныг зорин явах ажээ. Хүрэх газраа очиход тэд тосгоны оршуулгын газар ирсэн байв. Хүү Жекэд баярласнаа илэрхийлж, "Өнөөдөр ээжийн минь төрсөн өдөр юм" гэж хэлээдинээмсэглэн машинаас буулаа. Энэ мөчид Жек ээждээ очилгүй удаж байгаагаа сая нэганзааран ижийдээ очихоор яаран хурдаллаа. Хожимдсон ухааралтай учрахгүйн тулд ижийгээ амьдадхайрлах ёстойг энэ бячан түүх өгүүлэх буй заа.
Categories:

1 comment:

  1. Anonymous6:39:00 AM

    ямар ч байсан хийж байгаа зүйлийн чинь санааг дэмжиж байгаа болов ч үг үсгийн алдаагаа засаарай олон түмэн болон хүүхэд залуучууд унших учир үлгэр жишээ байх хэрэгтэй шүү тэд юу харж байна түүгээрээ л .................

    ReplyDelete

Subscribe to RSS Feed Follow me on Twitter!