Зуны улиралд хүн ердийнхөөсөө иүү хөлөрч улмаар суга болон хөлний эвгүй үнэрээс болж тун таагүй байдалд орох нь бий. Үнэндээ хулмас, шивэр зэрэг таагүй үнэр хүнд байх ёсгүй.

Хөлс үнэртэй болох хэд хэдэн шалтгаан бий. Хүнийидэж ууж байгаа зүйл, хэрэглэж байгаа хувцас, ажиллаж байгаа орчин, хэрэглэж байгаа эм тариа, хэмэгдэл тэжээл ч хөлсийг үнэртэй болоход нөлөөлдөг. Ялангуяа шилжилтийн насны үед булчирхайн сүүрэл ихэсдэг тул хөлс эхүүн хурц үнэртэй болох нь ажиглагддаг. Мөн охид эмэгтэйчүүдийн хувьд биений юм ирэх үед хөлс хурц үнэртэй гарах нь илт мэдрэгдэх тохиолдол бий. Мөн хөлсний эвгүй үнэр үүсгэдэг нян хүнтэй хүрэлцэхэд халдахгүй ч хүний хувцас, нүүр гарын алчуур, дотуур хувцасаар дамжин халдварладаг. Тиймдээ ч хувийн ариун цэврийг сайтар сахих, усанд тогтмол орж байх, гараа угаах, ор дэрний цагаан хэрэглэл, нүүр гарын алчуураа тусдаа байлгах, угаасны дараа индүүдэж хэвших нь урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга юм.

Мөн суганы булчирхайг мэс заслын аргаар авах нь хулмасыг арилгаж болдог. Гэвч энэ нь хүний дархлаа дарангуйлагч сөрөг нөлөөтэй. Тиймээс рентген болон лазерын туяагаар шарж вирусыг устгах илүү үр дүнтэй. Лазер нь давхар суганы үсний ургалт зогсдог учир эмэгтэйчүүд илүү сонгож хийлгэдэг. Суганы үнэрээс салахаар шийдсэн бол суганыхаа үсийг цэвэрлэсэн байх нь илүү үр дүнтэй.

Мөн улаан лойлийн шүүс хэт хөлрөлтийг зогсоож, үнэр арилгах чанартайг эмч нар тогтоожээ. Таваас доошгүй литр усанд 500-600мл улаан лойлийн шүүс хийж найруулаад уусмалаар нь хоёр сугаа ээлжлэн 15 минут шавшина. Үүнийг 7 хоногт 2-3 удаа давтана. Мөн хоёр сугаа улаан лойлийн шүүс шингээсэн хөвөнгөөр өглөө, үд, оройд тс бүр 2-3 минут арчина. Улаан лойлийн хальсаар хөлийн улаа арчвал шивэр дарагдах бөгөөд алга, дух, хүзүүгээ улаан лойлийн хальс бую уусмалаар арчихад хөлсний үнэр арилдаг байна.
0 comments:
Post a Comment