6/08/2013

Ямарч брэндий түүх хэн бүхний анхаарлыг татахуйц сонирхолтой байдаг.
Тэр дундаа дэлхийд амжитолсон, он удаан жилийн түүхийг бүтээсэн брэнд хамгаас илүү сонирхол татам. Өөрсдийн имиж, онцлох хэв маягаараа зах зээлдээ танигдсан, олон хүлээн зөвшөөрөдсөн бүтээгдэхүүний нэр томёогбид БРЭНД хэмээн ойлгодог. Брэнд (brand) хэмээх энэ нэр томьёо нь анх Норвеги улсын хэлнээс гаралтай гэнэ. Брэндр (brandr) хэмээх эртний Норвеги үг нь "шатах, дүрэлзэх" гэсэн утгатай аж. Ямартаа ч бараа бүтээгдэхүүнийх нь нэр томьёо олонд брэнд болтлоо алдаршиж чадсан нь тухайн компаний амжилт. Тэгвэл энэ удаа дэлхийд алдартай хэдэн брэндийн талаар сонирхолтой баримтуудыг дэлгэж байна.

КОКА КОЛА

Улс: АНУ
Байгуулагдсан он: 1886
Үүсгэн байгуулагч:  Жонни Стит Пембертөн (зохион бүтээгч), Аса Григгс Сэндлер

Дэлхийд хамгийн алдартай донтуулагч ундаа болох Кока Коланы түүх 126 жилийн турш нууц хэвээр байжээ. 2010 оны байдлаар гэхэд 139.900 ажилчинтай энэхүү компаниас яг ундааныхаа нарийн нууц жорийг мэдэх хүн нь хуруу дарам цөөхөн байсан аж. Кока Кола компани өнөөдөр дэлхийн ундааны зах зээлийг ноёлж буй хэдийч хүмүүсийн санааг зөвөөсөн нэгэн асуулт байдаг аж. Энэ бол "Кока навчинд агуулагдах кокайний асуудлыг ундаагаа үйлдвэрлэх дээ хэрхэн шийддэг бол?" гэсэн асуулт. Уг асуултад компаний зүгээс "Ундаагаа үйлдвэрлэх дээ бид кока навчин дахь мансууруулах бодисыг нь цэвэрлэж ариутган хэрэглэдэг" гэсэн тайлбарыг хийсэн ч үүнд хэрэглэгчид нь үнэмшидэггүй, байнгын эргэлзэж байдаг аж. Энэхүү маргаан үүгээр зогсохгүй олон хэл амыг дагуулсан нь Кока Кола компаний түүхэнд бий. Тухайлбал, өрсөлдөгч компаниуд нь уг маргаантай асуудал дээр гол анхаарлаа хандуулж, 1979 онд Америкийн нэгэн сонинд энэ төрлийн ундааны талаар нийтлэл гарсныг нь олонд дэлгэж тавьж, шуугиан дэгдээж байжээ. Гэсэн ч энэ бүхний эцэст бүх хэрэг хууль ёсны шийдэгдэж, өнөөдөр Кока Кола Дэлхийг байлдан дагуулсан хэвээр байна.

APPLE
Улс: АНУ 
Байгуулагдсан он:  1976
Үүсгэн байгуулагч:  Стиб Жобс, Стиб Возниак, Роналд Вейн

"Apple"-ын лого буюу таних тэмдэг. Хазсан алим бүхий энэхүү логоны талаар олон яриа бий. Компанидаа ямар нэр өгөх талаар нилээн бодсоны эцэст Стув Жобс өөрийн идэж байсан алимнаасаа санаа авч уг логог бүтээсэн гэдэг. Гэхдээ энэ нь зүгээр ч нэг хазсан алим биш бололтой. Уг хазсан алим бүхий лого нь маш олон утгыг өөртөө багтаадаг гэнэ. Тухайлбал, христос шашны бэлгэ тэмдгийг өөртөө багтаасан, шинжлэх ухааны дээд мэдлэгийг байгаль дэлхийтэйгээ холбосон зэрэг бүх шинэ бүтээлийг эрт үеийн мэдлэгтэй холбосон гүн гүнзгий утга бүхий лого аж. Таталцлын хуулийн алим ч мөн "Apple" корпорацийн уг логоны утга агуулгад багтана. Ингээд хөөгөөд үзэхээр маш олон утга агуулгыг өөртөө багтаасан байдаг аж.

PROCTER&GAMBLE болон LEVI'S



PROCTER&GAMBLE
Улс: АНУ 
Байгуулагдсан он:  1837

LEVI'S STRAUSS & Co
Улс: АНУ 
Байгуулагдсан он:  1869
Үүсгэн байгуулагч: Леви Страусс

 Одоогоос 20-ооджилийн өмнө Procter&Gamble компаний бүтээгдэхүүний борлуулалт нэлээдгүй уналтанд оржээ. Энэ үед нь тус компаний маркетингийн ажилтнууд оновчтой, зах зээлээ мэдэрэсэн арга хэмжээ авсан нь уналтаас компаниа аварч чаджээ. Тухайн үед хүмүүс хувцасныхаа материалаас шалтгаалан хуурай хими цэвэрлэгээнд хувцсаа ихээр өгдөг байсан бөгөөд үүнийг нь маркетингийн ажилтнуудсоргогоор мэдэрч, заавал хуурай хими гэлтгүй гэртээ угаах нөхцөл боломжийг нь бүрдүүлсэн аж. Тухайн үы 7 хоногийн 5 өдөр нь албан ажилтай хүмүүс нь заавал ажил хэрэгч хослол өмсдөг байсан төдийгүй зөвхөн амралтын хоёр өдөр чөлөөт хувцас өмсдөг байв. Долоо хоногийн хоёрхон өдөр өмсдөг чөлөөт хувсцаа гэртээ угааж, харин ихэнх хугацаанд өмсдөг албаны хувцсаа заавал үнэтэй хуурай хими цэвэрлэгээнд өгөхөөс өөр боомжгүй ийм цаг үе байжээ. Тэгвэл Procter&Gamble болон Levi's хоёр компани нэгэн судалгааны байгууллагад хандаж, хүний амьдрал, ажилд чөөөт хувцас хэрэгтэй төдийгүй бүтээлч байхад нь тусалж, харин албаны хослол нь хүнийг улам стрессдүүлдэг гэдгийг гаргаж ирсэн байдаг. Энэхүү судулгааг хийсний дараахан хоёр байгууллага хоёулаа 5 дахь өдрийг "Чөлөөр хувцасны өдөр" болгож, бусад компаниуд ч үүнтэй нэгдэхийг уриалжээ. Тэгвэл энэхүү уриалга нь биеллээ олж, өнөөдөр Америкчуудын 90 хувьд нь Баасан гариг бүр чөлөөт хувцас өмсдөг болсон байна.

0 comments:

Post a Comment

Subscribe to RSS Feed Follow me on Twitter!