Улаанбаатар хот Сүхбаатарын талбай.
Хөшөөний
хажууд сууж байсан 16-18 насны 2 охин 1 хүү гэнэт агаарт уусан алга
болжээ. Үүнийг ойр орчимд байсан 30 гаруй хүн өөрийн нүдээр харав.
Харин НАХ(Нийгмийг аюулаас хамгаалах(Одоо байхгүй)) яам ойр хавьд
байсан хүмүүсийг юү ч хараагүй гэдгийг хатуу анхааруулав! Үүнээс хойш
энэ хэрэг "бүдгэрэв”.
-1937 он. Япон – Хятадын дайн ид дүрэлзэж
байлаа. Япончууд Нанжин хотруу ойртож байв. Хятадын армийн ахлах дэслэгч
Ли Фү Шинь 3000 хүнээр хүч нэмэгдүүлэхийг хүсчээ. Нэмэлт хүч удалгүй
ирснийг Хөх мөрний эрэг дагуух 3 километрийн шугамд тараан байрлуулав.
Гэтэл маргааш өглөө нь өнөөх ор мөргүй алга болжээ. Ойрхон байсан бусад
Хятад цэргүүд ч сэжигтэй чимээ сонсоогүй гэнэ. 3000 цэрэг урваагүй ,
дайсанд олзлогдоогүй , зүгээр л агаарт шингэх мэт оргүй алга болжээ.
-1943
оны 10-р сард АНУ-н парапсихологчид цэргийнхэнтэй хамтран хүнлэг бус
туршилт хийв. Филадельфи хотын далайн хөлөг онгоц засварын газарт байсан
АНУ-н тэнгисийн цэргийн "Элриж” хэмээх мина зөөгчийг ер бусын хүчтэй
цахилгаан соронзон орны нөлөөнд оруулжээ. Хөлөг онгоц үзэгдэхгүй болсон
бөгөөд туршилт хийсэн газраас 1000 гаруй километрийн цаана Ньюарк
боомтод оччихсон байлаа. Соронзон орны үйлчлэл зогсмогц мина зөөгч
хуучин газартаа "эргэж ирэв” Энэ бол жинхэнэ дуулиан. Гэхдээ туршилтад
өртсөн далайчдын хувьд "аялал” тун эмгэнэлтэй төгссөн. Нэг хэсэг нь учир
битүүлгээр үхэж , зарим нь сураггүй алга болж , нөгөө хэсэг нь сэтгэл
мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлэв. Тэднийг өөр өөр нэрээр эмнэлэгт хэвтүүсэн
болохоор хэрэг бас л "бүдгэрэв
0 comments:
Post a Comment