6/19/2013


Дэлхий дээр нэгэн зэрэг хоёр ертєнц оршин байж магадгvй гэнэ. Энэ нь бидний амьдарч байгаа болон газар дорхи ертєнц юм.


Vлгэр, домогт ч энэ тухай єгvvлдэг. Тайваньд сарны тооллоор долдугаар сарын 15- нд шєнє дунд газар дорхи ертєнцийн хаалга нээгддэг гэж итгэдэг. Хий vзэгдлvvд хvний ертєнцєд хvрч ирдэг хэмээдэг учраас vvнийг тохиолдуулан "Єлсгєлєн сvнснvvдийн" фестиваль гэдгийг зохион байгуулдаг ажээ.

Арлын оршин суугчид амтат хоол бэлдэж, том цайллага бодог байна. Сvнснvvдийг баярын ширээ хvрэх замдаа тєєрч, будилуулахгvйн тулд тэдний замыг дэнлvvгээр гэрэлтvvлдэг ажээ. Наймдугаар сарын эхний єдєр цадсан сvнснvvд орогнодог газар уруугаа буцахад газар дорхи ертєнцийн хаалга хаагддаг гэдэг байна.

Оросод бол Красноярскийн хязгаарын тайгад чєтгєрийн хэмээн нэрлэгдсэн ойн чєлєє байдаг ажээ. Нэгэн цагт ойролцоохь хєндийгєєр нь Кова гол урсаж, Костино, Чемба нэртэй жижигхэн тосгонууд хажууханд нь оршиж байжээ. Дээд, доод хоёр ертєнцийг холбосон цоорхой 1908 онд анх нээгдсэн гэцгээдэг. Энэ vед Тунгус олны анхаарлыг татаж байсан болохоор шинжээчдийн ихэнх нь энэ нvхийг солиртой холбон vзжээ. Харин оросын эрдэс, тvvхий эдийн институтын геологичид эсрэг таамаглал гаргаж, тухайн орчны газар зvйн бvтцийг судлаад агаар мандал дахь хачирхалтай vзэгдэл нь ямар нэг солир унасантай холбоогvй, тазрын хэвлээс энергийн бєєм цацагдсан гэж таамаглажээ.

Тэнгэрт галт бємбєрцєг vзэгдсэн жил тэр хавийн тосгоны малчид тайгад ёроолгvй гvн нvх бий болсныг ирvvлжээ. Тvvнд амьтад байнга унадаг байсан байна. Хориод оны эцсээр ойролцоох тосгоны зоотехник Н.Семенченко энэ аюултай газрыг сонирхож, тэр нvхийг шинжлэн судлахыг оролдсон байна.

Тэр vзvvрг нь хvнд зvйл уясан олсыг нvх уруу шидэхэд хэдэн арван метр доош болсон ч гvнд нь хvрээгvй ажээ.Тvvнийг бас эндхийн амьсгалахад хvнд байдал тайхуулжээ.Нvхний ойролцоо хэд хэдэн vхсэн шувуу хэвтэж байжээ.
Дайны vеийн хvнд бэрх цагт энэ нvхийг мартсан бєгєєд 1984 оноос л А.Ремпел тэргvvтэй шинжилгээний анги гарч тvvнийг судалж эхэлжээ. Гэтэл анхаарал татсан зvйл олон гарч, vгvй дээ л энд луужингийн зvv соронзон туйлыг заахын оронд ойн чєлєєн дахь нvхний тєвийг л заагаад байжээ. Бас сэтгэл зvйд айхтар нєлєєлж, тодорхой зайнд очмогц ямарч шалтгаангvйгээр айх байдал бий болоод байсан гэнэ. Шинжилгээний ангийнхны шvд євдєх, vеэр хєєх зэрэг зvйлс ажиглагдсан тул яаралтай буцжээ.

Америкт бас фермеруvдийн дунд газар дор болон дээрх амьдарлын тухай яригддаг гэнэ. Хар голын эрэг дээрх Лайонс -Фоллз хотын орчим газар энэ хоёрыг холбосон vvд vе vе нээгддэг гэцгээдэг гэнэ. Хотын оршин суугчид нэг биш удаа нууцлаг том амьтадтай учирж байсан тухай яриа байдаг ажээ. Цаасны фабрикийн ажилчин тvvний тєрх байдлыг хар єнгийн, зууван хэлбэрийн биетэй, нvд нь мєнгєн доллар шиг гялалзаж байсан гэжээ. Ийм нvх Тажикт Вахш голын эрэг дээр байдаг гэнэ. Мэргэжилтнvvд Москвагийн орчим Зеленоград хотод илэрсэн гажиг бvсийг судалжээ. Эндээс шинжлэхээр авсан хєрсийг Москвагийн нэг орон сууцны байранд хэдэн хоног санаандгvй байлгажээ. Гэтэл ойлгомжгvй явдал бий болж тэнд оршин суугчид орой бvр тодорхой цагт халуурч 39 хэм хvрэх болсон байна. Хvмvvст аль эрт мартсан євчнvvд сэргэж эхэлжээ. Биолокацийн операторууд єдєр бvр найман цагийн орчим хєрс шорооны био орон нэмэгдэж, бvтэн хагас цагийн дараа хуучин хэмжээндээ орж байгааг тодорхойлжээ. Биолокацын жаацанцрын тусламжтай хийсэн эрэл газрын гvнд 200 км орчимд ухаант амьдрал оршин тогтнож болохыг харуулсак гэнэ.

К. Циолковский "Хvмvvсийн тєрх байдал янз бvрийн хугацаанд хувирч єєрчлєгдєж байсан. Ирээдvйд хvмvvс орны байдалтай болж газар болон нарнаас энергийг шууд хvлээн авдаг болно" гэсэн ажээ.Хэрвээ тэгвэл их гvнд энерги хvрэлцээтэй учраас тэнд оршин байж чадах гэнэ. Газар дор ухаантай амьтад оршин байгаа бол хаанаас бий болсон бэ гэдэг асуулт гарна. Тэд одоо алга болсон гэгддэг Фаэтон гариг дээр бий болоод ,дараа нь Ангариг дээр шилжин суурьшиж тvvнийг хєлдєж амьдрахын аргагvй болохоор дэлхий уруу ирсэн бєгєєд физикийн орны хэлбэртэй болсон тэд энд уурагт амьдрал бvрэлдэж байгааг vзээд гvнд суурьших болсон. Vхлийн гэмээр нvхнvvд бол дэлхийн дотоод энергийн vр дvнд бий болсон хонгилууд" гэж vзэх судлаачид байдаг ажээ.

0 comments:

Post a Comment

Subscribe to RSS Feed Follow me on Twitter!