6/18/2013

Уйл Буй жаалхүү
 


Хайр булаам бяцхан хүүг дүрсэлсэн энгийн нэг уран зураг олон айлыг орох оронгүй болгосон байна.
Үүний учир нь "Уйлж буй жаалхүү" нэртэй уран зургаар ханаа гоёсон айл албан газрууд удаа дараагаар түймэрт өртсөн ч эдгээр осолд уг зураг хамаатай эсэхийг нотолж чадаагүй юм. Зураг гал гарах шалтгаан болоод байна уу үгүй юу гэдгийг мэргэжилтэн судлаачид тогтоож чадаагүй ч түймэрт шатсан байшингуудын цурман дундаас өчүүхэн ч гэмтэлгүй "Уйлж буй жаалхүү"-гийн хуулбар зургууд олдож байсан нь хачирхалтай. Тайлагдашгүй нууцаараа алдартай англид энгийн нэг уран зургийн хуулбар гай дагуулдаг итгэмээргүй үзэгдэл гарчээ. 1985 оны 9-р сард эл явдал мэдээллийн хэрэгслээр цацагдаж олны анхаарлыг татжээ. York хошууны гал сөнөөгчид дуудлага авмагцаа түймэр гарч байгаа газар ирсэн боловч түймэр дийлдэхээргүй болсон байжээ. Гал сөнөөгчид даруй боломжтой бүх арга хэмжээг авсан боловч байшин бүхэлдээ шатаж үнс нурам л үлдсэн байжээ.
Бүгдийг залгисан түймрийн үнс нурман дундаас өчүүхэн ч гэмтэлгүй "Уйлж буй жаалхүү" зургийн хуулбар олдох нь тэр. Гал сөнөөгчид өмнө нь өөр нэг нурангиас энэхүү зургийг олж байжээ. Энэ бүхнийг харсан гал сөнөөгчөөс Peter Hall "гунигтай алаг нүднээс нь дусах нулимс хацрыг нь даган урсах" бяцхан хүүг дүсэлсэн эл зураг харагдаж буй шигээ гэмгүй эд биш хэмээн таамаглажээ. Энэ таамаглалаа ахдаа ярихад түүнийг шоолж мухар сүсэгтэн хэмээн шоолжээ. Түүгээр ч үл барам утгагүй таамгийг нь няцаах гэж өнөөх зургийн хуулбарыг авч ханандаа өлгөсөн байна. Маргааш нь Peter Hallийн ахийнх нь байшинд гал гарч юу юу ч үгүй шатсан нурман дотроос бүрэн бүтэн "Уйлж буй жаалхүү" г олжээ. Үүний дараагаар нь тэр "SUN" сонины редакц руу утасдаж энэ талаар ярижээ. Түүний дараа олон хүн сонины редакц руу утасдаж үүнтэй адил зүйлийг ярьжээ. Орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдэр энэ тухай цацагдахыг сонссон хүмүүс муу ёр шүглэсэн зураг хэмээн гэртээ байгаа зургаа хаяцгаажээ. Гэвч зураг байгаа газар түймэр гараад зогсохгүй зургийг устгахад тусласан хүмүүс хүртэл түймрийн хохирогч болцгоожээ. "SUN" сонины редакцид "Уйлж буй жаалхүү" зургийг хуулбар олон мянга ирснийг устгасан байна. Үүнээс хойш удалгүй "SUN" сонины байранд их түймэр гарсан гэдэг. "Уйлж буй жаалхүү"гийн зургийг нууцыг тайлахаар ажилласан судлаачид юуг ч тайлбарлаж чадаагүй. Гоц мэргэжилтэй хүмүүс урлагийн бүтээлүүд бүтээгчийнхээ энэргийг агуулдаг гэж үздэг ч энэ энэрги нь хүний сэтгэл зүйд нөлөөлөхөөс биш түймэр гарах боломжгүй гэж үздэг. 1980аад оноос нэрд гарч байсан уг зургийг Bragolin хэмээн алдаршсан Испани зураач Bruna Amadio зуржээ. Тэрбээр 1969 онд Мадридад амьдарч байхдаа Дон Ванилло хэмээх өнчин хүүг олжээ. Хүүгийн эцэг эх түймэрт осолдож өөд болсон бөгөөд хүү үл мэдэгдэх шалтгаанаар амьд үлдсэн байна. Олон хүний амь нас авч одсон аймшигт түймрээс амьд гарсан хүүгээс тосгоныхон цэрвэж түүнийг шидтэн хэмээн нэрлэдэг болжээ. Католик сүмийн санваартан Браголинд тэжээвэр хүүгийнх нь тухай ярьж түүнийг сэрэмжлүүлсэн боловч мухар сүсэг гээд тоогоогүй гэнэ. Түүнээс хойш Браголины урлан шатаж үгүй болоход тэрбээр жаалхүүг буруутган зэмлэхэд хүү ихэд гомдон уйлжээ. Тэр цагаас хойш хэн ч түүнийг харагүй гэнэ. Тэр цагаас хойш тэр явдал тэгсхийгээд намдсан боловч Европт зураачын бүтээлтэй холбоотой эмгэнэлт явдлууд гарах болжээ.

0 comments:

Post a Comment

Subscribe to RSS Feed Follow me on Twitter!