6/18/2013

Эмили Харрис

Их Британийн иргэн, есөн настай Эмили Харрис охин Туркийн Анталье хотын нисэх буудлын гаалиар зөөлөн чихмэл тоглоомын зурагтай хуурамч паспортаар нэвтэрчээ.
Тэрхүү паспорт нь хүүхдүүдэд зориулсан “Онгоцны буудал” хэмээх иж бүрдэл тоглоомын нэг хэсэг аж. Чихмэл хирсний зурагтай паспортыг гаалийн ажилтан анзааралгүй тамга дарж, хил нэвтрүүлсэн аж. Эмилигийн ээж Ники “Охин маань хил нэвтэрсний дараа паспортаа цүнхэндээ хийх гэж байгаад унагах тэр үед л зургийг нь санамсаргүй харсан. Тэгээд нүдэндээ итгэлгүй аваад хартал үнэхээр чихмэл хирсний зурагтай, тоглоомон паспорт буюу дэвтэр дээр хил нэвтрэхийг зөвшөөрсөн тамга дарчихсан байна. Би маш их айсан. Тэгээд үнэнээ хэлчихвэл барьж аваад байцааж шалгаагаад түвэг болох байх гэж айгаад тэр чигтээ гүйхээрээ гарсан. Тэр дэвтрийг хэн ч харсан паспорттай андуурахгүй. Гэхдээ Туркийн гаалийн ажилтан юу бодож тамга дарсныг ёстой таах аргагүй. Бидний хувьд хэзээ ч мартахааргүй хөгжилтэй, паянтай аялал болж байна” гэжээ.

0 comments:

Post a Comment

Subscribe to RSS Feed Follow me on Twitter!