Их Британийн эрдэмтэн Пол Тоу болон
Мартин Амис нар бага насны хүүхдүүд хичээлээ ганцаараа суугаад давтах нь
үр дүнтэй болохыг баталжээ.
Хүүхэд сургууль дээрээ олон хүний дунд
хичээлээ судалж, гэрийн даалгавраа гэртээ, чимээгүй орчинд хийх нь
дүгнэлт, сэтгэн бодох чадварыг нь нэмэгдүүлдэг аж. Пол
Тоу 100 гаруй хүүхдэд сарын хугацаанд эцэг, эх гэр бүлийнхээ тусламжтай
даалгавраа хийх хүсэлт тавьсан бөгөөд тэдний сургалтын чанар таван
хувиар нэмэгдсэн байна. Үлдсэн 100 хүүхдэд ганцаараа суугаад даалгавар
хийх хэрэгтэй хэмээжээ.
Ингээд бусдын оролцоогүй бие даах ажлаа
гүйцэтгэсэн сурагчид дүгнэлт хийж, онол дэвшүүлэх оролдлого, идэвх нь
огцом дээшилсэн байжээ.
Хэдийгээр ойлгохгүй зүйлээ гэр
бүлийнхнээсээ асуух нь зөв боловч тодорхой хариултаар хамт байх цаг
хязгаарлагддаг байвал хүүхэд бие даах чадварт хурдан даддаг гэдгийг
профессор Пол Тоу эцэг, эхчүүдэд зөвлөжээ.
0 comments:
Post a Comment