![]() |
Та үүнийг мэдэх үү? |
Хүн үхэн үхтлээ сурсаар байдаг гэдэг. Тэгэхээр энэ хорвоо дээр бидний мэдэхгүй зүйлс түм бумаараа оршин байдаг гэсэн үг юм. Тиймээс уншигч таны мэдлэгийн санд дараах мэдээллийг нэмэрлэж байна.
- Мөнгийг заас биш даавуугаар хийдэг.
- "Heinz" кетчуп дээр байдаг 57 хэмээс тоо нэг үе тус компаний үйлдвэрлэдэг байсан дарсан өргөст хэмхний төрлийг илтгэдэг байжээ.
- Ходоод маань 2 доноо хоног тутамд нэг давхарга салиа шинээр үйлдвэрлдэг байна. Тэгдэггүйсэн бол өөрөө өөрийгөө боловсруулах гэнэ шүү.
- Нугасны гуаглах дуун ямар ч тохиолдолд ер цуурайтдаггүй гэнэ. Мөн хэн ч үүний учрыг олоогүй аж.
- Хүн бүрийн хурууны хээ өөр байдагчлан хэлний хээ бас өөр өөр байдаг аж.
- Шоколад нохойны зүрх болон мэдрэлийн системд муугаар нөлөөлдөг аж. Хэдхэн үртэс шоколад жижгэвтэр нохойг алах чадвартай.
- Ихэнх уруулын будагнууд загасны хайрс агуулдаг аж.
- Donald Duck хүүхэлдэйн киноны гол баатар өмд өмсдөггүйн улмаас Финландад хоригдсон аж.
- Кетчуп 1830-аад оны эмчилгээний зориулалттай зарагдаж эхэлжээ.
- Леонардо Да Винчи нэг гараараа бичиж байхдаа нөгөө гараараа зурж чаддаг байжээ.
- Хэдэн дусал ликёр хилэнцэт хорхойг галзууруулж, өөрийгөө хатгахад хүргэдэг гэнэ.
- "American Airlines" 1987 онд бизнес классаар зорчигчдийн салатнаас ганцсан ширхэг олив хассанаар 40.000$ хэмнэж байжээ.
- Сонгино арилгахдаа бохь зажилвал уйлдаггүй гэнэ шүү.
- "Guinness Book Of Records" (Гиннесийн ном) номын сангуудаас хамгийн ихээр хулгайлагддаг ном гэнэ.
- Сансарын нисгэгчид нисэхээсээ өмнө буурцаг идэхийг хориглодог аж. Учир буурцаг хий ялгаруулдаг бөгөөд хувцсан доторх агаарын солилцоо нисгэгчдийн хувцсыг гэмтээдэг аж.

0 comments:
Post a Comment