5/22/2013

Урт нэртэй нуур
Че-га-ге-гаг-мэн-чо-ге-гаг-че-ба-не-ган-ге-мог
 Энэ нуур оршдог АНУ-ын Массачусетс мужийн иргэнээс та ингэж асуусан бол тэд таны талаар тун өндөр сэтгэгдэлтэй байх болно гэдэгт бид итгэлтэй байна. Нийт 45 үсгээс бүрдсэн энэ нэрийг эхний оролдлогоороо зөв хэлдэг нутгийн оршин суугч ч ховор юм. Энэхүү хачирхалтай урт нэртэй нуурын нэрийг ил захидал, замын тэмдэг, заагч гээд олон зүйл дээр голдуу буруу бичсэн байхыг олж харахад гайхах явдалгүй гэнэ.
“Хөөрхий” нуурт ийм урт нэр өгсөн буруутнууд бол тус мужийн уугуул иргэд болох Нипмак овгийн индианчууд ажээ. Тэдний хэл яриа тийм сайн хөгжөөгүй байсан юм уу, эсвэл тэд үнэхээр хошин шогийн мэдрэмжтэй улс байсан уу бүү мэд, ямартай ч энэ нэрийг орчуулахад утга нь иймэрхүү болно: Чи өөрийн эрэгт загасаа барь, би харин эсрэг талд нь, харин голд нь хэн ч загас барихгүй.

Хүмүүс амрыг бодож нуурын ойролцоо орших хотын нэрээр Вебстерийн нуур гэж голдуу нэрлэдэг байна. Гэвч 1949 онд нутгийн эрх баригчид нуурын нэрийг товчлохын тулд хэд хэдэн G үсгийг (нийт 15 ийм үсэг бий) авахыг санал болгосонд зочломтгой сайхан зангаараа алдартай нутгийн иргэд уурсаж, бослого дэгдээхдээ тулжээ. Тэр бүү хэл хотын оршин суугч, нэгэн яруу найрагч “Манай том нуурын G үсгээс савраа тат” гэсэн нэртэй шүлэг хүртэл зохиосон байна.

Уг нуурын нэр нь газарзүйн нэрс дунд уртаараа зургадугаар байрт ордог юм. Харин дэлхийн хамгийн эрт нэртэй газар бол Шинэ Зеландад орших Тауматауакатангиангакоауауотаматеатурипукакапикимаунгахоронукупокануэнуакитанатаху хэмээх толгод ажээ.

Энэ дашрамд сонирхуулахад Монгол улсын хамгийн урт нэртэй газар нь Хөвсгөл нуурын зүүн захад орших Саравчлага хөгшин-үүрийн сарьдаг уул юм. Харин хамгийн богино нэртэй газар бол мэдээж Эг гол.

0 comments:

Post a Comment

Subscribe to RSS Feed Follow me on Twitter!