 |
Нидерланд |
Нидерландын
вант улсын харьяалалд багтдаг Карибын тэнгисийн Гэгээн Мартин арлын
Махо эрэг үзэсгэлэнт байгалиараа бус эрсдэлээрээ жуулчдыг татдаг. Учир
нь тэндхийн Жулиана гүнж олон улсын нисэх онгоцны буудал эргээс тун
холгүй байрладаг. Тиймээс онгоцнууд жуулчдын амарч буй эргээс 10-20
метрийн зайтай өнгөрч Жулиана гүнж олон улсын нисэх онгоцны буудалд
газарддаг.
Орон нутгийн аялал жуулчлалыг хариуцсан төлөөлөгч
Эдуардо де Нито “Телеграф” сонинд өгсөн ярилцлагадаа “Жуулчид Маход
ирэхдээ онгоц газардахыг харахыг маш их хүсдэг. Тэд далайн эрэг дээр
биеэ шарж аварга онгоцнуудыг тосон хүлээдэг. Тэдэнд ийм эрсдэлтэй үйл
явдал маш их таалагддаг” гэжээ.
Мэдээг
Time.mn-ээс
0 comments:
Post a Comment