5/11/2013

Та үүнийг мэдэх үү?
Хүн үхэн үхтлээ сурсаар байдаг гэдэг. Тэгэхээр энэ хорвоо дээр бидний мэдэхгүй зүйлс түм бумаараа оршин байдаг гэсэн үг юм. Тиймээс уншигч таны мэдлэгийн санд дараах мэдээллийг нэмэрлэж байна.

 Платон агуу сэтгэгч төдийгүй гаргууд тамирчин байжээ. Тэрбээр, эртний Грекийн барилдаан болох панкратионы төрлөөр олимпийн аварга цолыг хоёр ч удаа байсан гэнэ.


 Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль 1953 онд Нобелийн шагнал хүртсэн. Тэрээр улстөрчийн хувиар бус, уран зохиолын салбараас нэр дэвшиж энэхүү шагналын эзэн болжээ.

 1830оны 9.15нд Ливерпуль, Манчестерийн төмөр замыг нээх ёслолын үеэр Английн парламентийн гишүүн Уильям Хаскинсон галт тэргэн доогуур орж газар дээрээ нас баржээ. Тэрбээр галт тэрэгний ослоор амь үрэгдсэн дэлхийн анхны хүн гэдгээр алдаршжээ. 

 Пабло Пикассо хамгийн анх энх тайвны бэлэг тэмдэг болгож тагтааг дүрсэлжээ. Харин 1949онд энхийн цагаан тагтаа Прага болон Парист болсон Дэлхийн энхтайвныг дэмжигчдийн чуулганаар олны танил болов.

 1908 оны зуны олимп Ромд болох байсан боловч хүчтэй салхины улмаас Лондонд зохион байгуулсан байна. Сан-Франциско дахь "Алтан хаалга" гүүр 60жил оршин тогтнохдоо 1000гаруй хүний амиа хорлосон тавцан болжээ. Амьдралаас уйдагсад уг гүүрнээс үсэрч усанд унаж амиа золиослодог байна. "Алтан хаалга"-наас жилд 17 хүн амиа хорлодог бөгөөд энэ нь 3 долоо хоног тутамд нэг хүн үсэрч үхэхээр уг гүүрийг зорин ирдэг гэсэн үг юм.


  Жулия Робертс нэг кинонд тоглосныхоо төлөө 20сая ам.долларын шагнал авсан анхны эмэгтэй. Тэрбээр 2000 онд "Эрин Брокович" киноны гол дүрийг бүтээхдээ ийм хэмжээний хөлс авчээ. Түүний амжилтыг одоогоор "Чарлийн сахиусан тэнгэр" /2003/ кинонд тоглосон Камерон Диас эвдээд буй.


 1981 онд хүн төрөлхтөн сансарт таван нислэг үйлдсэн бөгөөд Монгол, Румыний нисэгчид сансарт анх удаа нисчээ.



Альпийн нуруунд орших Австралийн Кайзерталь тосгонд оршин суудаг 30 хүний тээврийн асуудлыг шийдэхийн тулд есөн сач ам.доллар зарцуулж уул нүхлэн зам тавьжээ. 820 метрийн урттай уг хонгил 2008 оны 3 сард ашиглалтанд оржээ. 

 Иракийн нийслэл Багдад 762 онд байгуулагдсан бөгөөд уг хотын нэрийг эртний перс хэлээс орчуулбал "Бурхны бэлэг" гэсэн утгатай аж.


 Дэлхийн хайлтын 2 дахь томоохон систем Yahoo! Inc. компанийг АНУ-ын Стэнфордын их сургуулийн аспирант Дэвид Фило болон Жерри Янг 1994 онд үүсгэн байгуулсан билээ.

0 comments:

Post a Comment

Subscribe to RSS Feed Follow me on Twitter!