8/23/2014

И-Мейлээр Илгээсэн Ягаахан Сарнай
/Хайрын өгүүллэг/
Өвлийн нэг бүүдгэрхэн өдөр. За байз, эмийн сангаас "Читамон авчихаад интернет кафед сууя байз. маргааш философийн семинартай. Удахгүй реферат шалгуулна. долоо хоног яасан ч хурдан өнгөрдөг юм бэ? Удахгүй шинэ жил болно чөтгөр ав..."
хэмээн бодсоор би Сүхбаатарын талбайн арын цэцэрлэг дундуур хурдалж явлаа. Би бол нэг хувийн дээд сургуулийн англи хэлний орчуулагчийн ангийн оюутан, байдаг л нэг охин. Овоо өндөр нуруутай, царайлаг ч гэхэд хэцүү, бас үзэшгүй муухай ч төрөөгүй хүн. Найзуудтайгаа элдвийг хаман чалчихх, FM сонсох дуртай. Ердөө л нэг тийм дундаж хүн дээ. Хаа очиж нийтэч зантайдаа ч тэр юм уу, ганцаардана гэж байхгүй шүү. Харин ямар ч онцлоггүй Энхцэцэг нэрэнд ёстой дургүй. Гэвч яая гэхэв, өдий хүрчихээд нэрээ солилтой биш. Гэрлэн дохио хүлээх гэдэг бас миний дургүй юмны нэг дээ. Би тэгэхээс тэгэх гэсэн шиг улаан гэрлэн дундуур Зам хөндлөн гүйж цагаан "Элентра"-ийн жолоочийн сүнсийг зайлтал тоормослуулаад зам хөндлөн гарлаа. Жолооч над руу ууртайгаа гараа зангидан занаад давхин одов. Би ч мөчөөгөө өгсөнгүй араас нь долоовороо чамархайдаа хүргэн "тэнэг" хэмээн дамшиглаад эмийн сангийн хаалгыг татав. Эмийн сангийн цэмцгэрхэн танхимд жавар дагуулан ороход минь элдэв эм тангийн үнэр, анир чимээгүй орчин угтлаа. Хоёр боодол "Читамон" бас хамрын дусаалга гээд халаасаа тэмтэртэл түрийвч байсангүй. Үүргэвч хүрэм, өмднийхөө халаасыг тэмтрээд би түрийвчээ олсонгүй. Сүхбаатарын талбайн арын цэцэрлэгээр явж байхдаа халааснаасаа бохь гаргаснаа санаад эргэн гүйлээ. Сандрахдаа толгой минь санах ойтой машин шиг л ажиллаж байлаа. "Одоо хүн олоод авчихсан биз. Ээжийн өгсөн арван мянгат. Бас түрийвч. Наддаа л ванлий эд байж. Чөтгөр..."
   -Хүүе охион, чи юмаа хаяагүй биз гэх тун ялдамхан дуугаар сэхээ орох шиг. Цасанд дарагдсан нохойн хошууны бутны дэргэдэх намхан сандал дээр сууж буй цагаан өдөн хүрэм, ноолууран малтайтай охин намайг дуудсан нь тэр байж. Бурхан минь ямар хөөрхөн охин бэ? гэж би дотроо дуу алдаад: Харин тийм мөнгөө хаячихаад... гэхэд минь. Энэ мөн байхаа. Уначихсан хэвтэж байсан юм гээд тэр жижигхэн хар түрүүвчийг минь гаргаад ирлээ.
   Хүүе мөн байна. Азны юм. Чамд ёстой баярлалаа гэж би дуу алдаад гараа сарвайв. Зүгээр зүгээр гээд тэр охин бослоо. Ингээд салан одох харамсалтай санагдсан тул би:
   -Хоёулаа танилцах уу? Намайг Энхцэцэг гээд гараа сунгахад:
   -Халиун гээд үүргэвчнээсээ нэрийн хуудас гаргаж өглөө. Өө баярлалаа. Надад нэрийн хуудас алга. Ер нь байхгүй л дээ. Би гэрийнхээ утсыг бичээд өгчихье. Чи байгаагүй бол би дүүдээ эмгүй харих байлаа.
   Яг энэ үеэр Халиуны гар утас жингэнэн бидний яриа тасарчихав.
  -За баяртай. Утсаар яриарай. Ингэж би нэг шинэ танилтай боллоо. Хэд хоногийн дараа Халиуны гар утас руу залгав. Байна. Хэн бэ? гэх нөгөө хонгорхон дуу сонсогдоход:
   -Энхээ байна. Юу байна? Би дөнгөж номын сангаас орж ирээд байна.
   -Өө сайн уу, чи үдийн хоолоо идсэн үү? Амжаагүй ээ.
   -Номын санд сууж байгаад орж ирлээ. Ходоодонд зэвсэгт бослого гарах гээд байна шүү. Тэр миний үгэнд баясан инээд алдаад: 
   -Тэгвэл чамайг хоолонд урья. "Виннерс" кафенд уулзах уу. Мэднэ биз дээ.
   -Мэднээ мэднэ.
   -За тэгвэл хорин минутын дараа тэнд уулзья.
   Намайг хувцасаа солих гэж мунгинасаар нэлээд хоцорч очиход Халиунаа хэдийнээ ирчихсэн цонхны дэргэдэх ширээнд сууж байв.
- Би жаахан хоцорчихлоо. Уучлаарай гэхэд минь тэр: 
- Зvгээрээ. Суугаач. Юу захиалах вэ? гээд гоёмсог хvрэн хавтастай цэс дөхvvлэв. Би гvнцэг сонгох гэж намбаганасангvй. Хамгийн эхэнд байснаар хонины махан шницель, кола-тай захиалав. Харин Халиун vхрийн гол мах мөөгтэй, усан vзмийн шvvс сонгов. 

Хоолны дараа Халиун намайг гэртээ урилаа. Орцондоо тавхан айлтай тансаг сууцанд тэднийх байдаг. Аав, ээж нь гадаадад суудаг тул vеэл дvvтэйгээ хоёул амьдардагийг нь сая л мэдлээ. Бурхан минь, ёстой цэмцгэр айл юм. Нил цэнхэр өнгө голлон тохижуулсан зочны өрөөнийх нь буйдангийн өмнөх шилэн ширээ. Дээр нь тавиастай болор савтай ягаан сарнай шууд нvдэнд туслаа. 
- Чи ягаан сарнайд дуртай юм уу? Хэн өгөө вэ? Найз залуу чинь vv? гэж би дvлий хvнтэй ярьж байгаа юм шиг чанга асуугаад буйдан дээр суун нөгөө цэцгийг vнэрлэв. Тийм шулуухнаар болдоггvй юм асуусандаа би сvvлд нь их харамсч билээ. Халиун жижиг тавагтай самар авчирч тавиад суухдаа урт сормуусаа буулган харцанд нь гуниг тодроод ирэв. Тэгээд доод уруулаа хазсанаа хацар руугаа орж ирсэн vсээ илээд: 
- Энхээ би чамд өөрийнхөө тухай илэн далангvй ярьчих уу. Дөнгөж танилцахад чи нэг тийм... итгэл даахаар охин шиг санагдсан. Би ер нь багаасаа их ганцаардмал хvн л дээ. Одоо л гэхэд ингээд дөрвөн хананы дунд ганцаархнаа. Надтай хамт амьдардаг vеэл дvv маань гэртээ харихаар Дархан руу явчихсан. Ягаан сарнайн хувьд бол их урт яриа болно доо гээд шvvрс алдав. Би чинь Голландад аав, ээжтэйгээ арваад жил амьдарсан айлын ганц охин. Аав Маастрихтэд сурч дараа нь тэндээ ажилласан. Намайг тэнд Хэлли гэж дуудна. Би зөвхөн Сью гэдэг америк охинтой л vерхдэг байсан юм. Уржнан юм л даа. Би и-мейлээр Дөл гэдэг хvvтэй танилцсан юм. Нэгдvгээр сарын 10-нд төрсөн өдрөөрөө монгол оюутны вэб хуудсанаас нэг захидал уншиж яагаад ч юм хариу биччихлээ. “Амьдралыг олон талаас нь бясалгах дуртай, 18 настай монгол залуу мөрөөдлийн гvнжээ эрж байна. Тэгэхдээ төр барьж байсан монгол хатдын нэгнийх нь нэрийг таах, нас надаас хөгшин биш, яс угсаа монгол байх гэсэн гурван хатуу болзолтой /хатны нэр долоон vсэгтэй шvv/. Ингээд болзлыг биелvvлэх мөрөөдлийн гvнждээ энэхvv сарнайг баръя гэж англиар бичсэн захидал, ягаан сарнайтай байсан. Би хариуд нь “төр барьж байсан хатныг Турьхан гэж зөв таагаад өөрөөс чинь нэг насаар дvv мөрөөдлийн гvнжид нэр дэвшигч төрсөн өдрөөрөө ягаан сарнайг хvлээн авлаа гэсэн захидал бичиж танилцсан. 

Интернетээр аль дvрсгvйтэхийг тэр гэхэв. Эхэндээ би ганцаардлаа хуваалцах гэж бичдэг байснаа утсаар ярьж зургаа солилцсоноос хойш дандаа л тvvнийг боддог болчихсон. Нилээд бодлогширонгуй харцтай нvд нь их таалагдсан. Харин Дөлөө миний царайг зураг явуулахаас өмнө таалагдсан гэж зvтгэдэгсэн. Зургаан сарын дотор бид хоёр биедээ vнэхээр хайртай болчихлоо. Хавар нь би дунд сургуулиа төгсөөд хаана сурах талаар манайд бөөн яриа боллоо. Аав намайг эхлээд Парист явуулж Сорбоннын их сургуульд сургах бодолтой байдаг. Харин би мөрөөдлийн хан хvvгийнхээ дэргэд Монголдоо сурмаар байдаг. Би зvрх сэтгэлийнхээ нууцыг зөвхөн ээждээ л ярьсан байлаа. Ээж миний талд бат зогсч: 
- Охин маань олон жил бидэнтэй гадаадад суулаа. Монголдоо очиж сураг хэл ахуйгаасаа ч их төсөөрөх нь гэсээр аавыг буулгаж авсан. Буянт-Ухаа дээр намайг Дөл маань амьд ягаан сарнай барьсаар угтсан юм. Байдгаараа догдлоод инээчихсэн зогсож байсныг нь мартахын аргагvй. Зургадугаар сарын бороотой өдөр байсансан. Би монголд ирээд л Санхvv эдийн засгийн дээд сургуульд элсчихлээ. Дөлөө бол МУИС-д хэрэглээний математикийн нэгдvгээр курс төгсчихсөн байсан. Тоонд vнэхээр толгойтой. Би наадмаар гэрийхэнтэй нь танилцлаа. Аав нь салчихсан болохоор ээж, жаахан дvvтэйгээ гурвуулаа амьдардаг байсан. Ээж нь дээд сургуулийн багш. Хvvтэйгээ адилхан гоё нvдтэй. Намайг ямар хөөрхөн охин бэ? Миний хvvг яаж тоосон юм бол доо гээд л. Харин нэгдvгээр ангийн дvv нь: 
- Та манай ахтай суух юм уу? гэхэд нь vхтлээ ичиж Дөлөө: 
- Оч оо миний дvv альбом аваад ир гэж намайг аварсан юм. Намар нь ээж ирж энэ байрыг авч тохижуулж өгөөд явахдаа: 
- Чи миний охиныг халамжилж яваарай. Чамд эгч нь итгэж байна. Халиун миний газар дээрх ганц охин шvv гэж учирлах, захихын хооронд хэлж хоёуланг минь vнсээд онгоцондоо суусан. Бид хоёр яг хvvхэд шиг гэмгvй vерхэж байсан. Дөл компьютер засч, гэрээр тооны хичээл заагаад олсон мөнгөө яг тэнцvv хоёр хувааж, хагасыг нь ээждээ өгнө. Vлдсэнийг нь надад зориулна. Сургалтын төлбөрөө ч өөрөө олдог байсан. Миний философийн шvvлэгт бэлтгэсээр байгаад бид хоёр оройтчихоод манайд хоносон юм. Намайг нэг vнсчихээд л зочны өрөөний буйдан дээр унтаж билээ. Би чамдаа жинхэнэ очир алмазтай бөгж бэлэглэж сvй тавьчихаад хамт унтана. Бас хадаг тавьж охиныг нь гуйж байгаагаа Маастрихт руу ирээдvйн хадмууддаа интернетээр мэдэгддэг юм билvv гэнэ. Мэдээж бие биедээ хайртай хоёр залуу хvнд бол тусдаа унтана гэдэг бол амаргvй л биз дээ. Тэр шөнө Дөл хоёр ч удаа миний өрөөний vvдэнд ирээд буцахыг нь би мэдсэн л дээ. Сар бvрийн 10-нд бид хоёр танилцсан өдрөө тэмдэглэж “Виннерс”-т суугаад Дөл маань надад ягаан сарнай бэлэглэдэг байсан юм. 

Халиун яриагаа таслан: 
- Чи юм уух уу? Миний энэ урт яриа залхууг чинь хvргэх шиг боллоо гэхэл энэ гайхам хайрын тvvхэнд бvр автагдчихсан байсан би сэхээ орж:
- Зvгээр ээ харин ч сонин байна гээд ширээн дээрх ягаан сарнайг ширтэнгээ “Өнөөдөр чинь нээрээ 12-р сарын 10 юм байна шvv дээ” гэж бодлоо. Халиун яриагаа vргэлжлvvлэн:
- Мартын наймнаар би ээжтэйгээ утсаар ярьж, баяр хvргэчихээд Дөлийнд очиж ээжид нь цэцэг, ноолууран цамц бэлэглэлээ. Тэр орой бид тавуулаа яг нэг гэр бvл шиг vнэхээр сайхан байсан. Дөлийн дvv Оч надад зураг зурж бэлэглээд л. Нэг л мэдэхэд ээж нь бага хvvгээ дагуулан нөгөө өрөөнд орж, бид хоёр хоёулхнаа vлджээ. Дөлөө намайг vнсээд vсийг минь илж: 
- Ээжийг баярлуулсанд чинь их баярлалаа. Чамайг насаараа хайрлаж явна. Бvх насаараа шvv гээд хос хунгийн домог ярьж өгөөд хөгжим дуугаран эргэлддэг хунтай тоглоом бэлэглэсэн юм. Домог нь их гунигтай

... Буудуулсан эм хунгийнхаа хойноос гашуудсан эр хун нь элгэн хад руу унаж vхдэг. Тэгээд надад: Халиун аа! Чи хэрэв намайг үхэх юм бол домогт гардаг тэр хун шиг миний хойноос vхэж болохгvй шvv гэж захисан. Яг л өөрийнхөө vхлийг таасан юм шиг. Нэг жил хачин хурдан өнгөрсөн. Зургадугаар сард оюутны амралт эхэлсэн өдөр бид хоёр Сараагийн концертыг vзчихээд харих замд Дөлөө миний гараас атган: 
- Ийм гоё хуруунд Диана гvнжийнх шиг чамин бөгж зvvлгэх юмсан. Чамд амласнаараа хоёулаа сvй тавина. Одоо бол би чамайг vнсэх л эрхтэй гээд хоёулаа удаан vнсэлцсэн. Тэр өдөр юм бvхэн сvvлчийнх байсан ч vхэл гэдэг хvнд тийм ойрхон байдгийг би даанч мэдээгvй. Маргааш нь Дөл минь нэг найзынхаа машинаар гадаадын хэдэн жуулчинд vйлчлэх гээд Тэрэлж явчихсан юм. Шөнө манайх руу ээж нь утасдаж зангирсан хоолойгоор: 
- Халиун аа! Миний охин шинэ гэмтлийн эмнэлэг дээр хvрээд ирээч. Дөл осолд орчихлоо. Чамайг дуудаад байна гэсэн.

... Би яаж эмнэлэг хvрснээ одоо ч санадаггvй. Vvдэнд нэг сувилагч цагаан нөмрөг өгснийг л санаж байна. Тvvнийг нь мөрөндөө углаад л сэхээн амьдруулах тасаг руу эрчээрээ гvйсэн. Тэгсэн чинь... тэр минь орныхоо цагаан даавуунаас ч илvv цонхийгоод цайчихсан ухаангvй хэвтэж байсан. Өглөөхөн инээгээд амьдралын баяр баясгалан явсан тэр залуу гэхэд хэн ч итгэмээргvй. 
- Дөл өө! Гээд намайг уйлахад нvдээ нээж хөнжил доороос гараа арай ядан гаргаад миний vсийг илж: 
- Чи миний төлөө ... урт удаан амьдарч ... намайг дурсч яваарай, нөгөө хос хунгийн домгийг санаж байна уу? Миний мөрөөдлийн гvнж минь гээд л ухаан алдсан. Тэгээд л... тэр шөнийнхөө vvр гэгээрэх хvртэл vхэлтэй тэмцсэн дээ. Дөлийг нас барснаас хойш зургаан сар өнгөрчихөж. Эртvvд миний сууж байсан сандал дээр бид хоёр хичнээн оройг өнгөрөөснийг мэдэхгvй. Тэр нохойн хошууны бут, Ж.Самбуу гуайн булш, намхан хайс бvгд л бид хоёрын хайрын гэрч. Ягаан сарнайд дуртай юм уу гэж чи асуусан. 
- Тийм ээ дуртай. Хvний нутагт ганцаардаж явахад минь хайрын сайхныг амсуулаад од шиг харвачихсан тvvний минь надад өгдөг байсан бэлэг. Одоо би сар бvрийн 10-нд өөртөө энэ цэцгийг авдаг юм гээд савтай цэцгийнхээ дэлбээнд аяархан хvрч: 
- Өөр хvнийг би тийм их хайраар хайрлаж чадах болов уу даа. Ямар ч гэсэн би монгол хvнтэй сууна гэж боддог шvv. Vхсэний хойноос vхдэггvй гэж манай монголчууд ярьдаг. Тvvнийхээ алхаж явсан гудамжаар өдөр бvр явж Богд ууланд мод ногоорох, шарлахыг vзнэ гэдэг сайхан. Тэгээд л би аав ээж рvvгээ яваагvй. Ер нь тэгээд ч Монголдоо амьдрах хичнээн сайхан гэдгийг гадаадад байхдаа хvн илvv мэддэг байх. Би ирээдvйд НVБ-д ажиллахсан гэж хvсдэг гээд гэнэт Халиуны хоолой зангирлаа. Цоргисон харцтай нvднээс нь нэгэн том нулимс тасран бөмбөрөх аж. 

...Ёстой л мөрөөдлийн хайр байж дээ. Би ийм гоё хайрыг vлгэр, кинонд л байдаг гэж боддог байлаа. 
- Халиунаа, чи харин ч их азтай охин юм. Ийм сайхан хайр амссан чинь надад бол vнэхээр атаархмаар санагдаж байна шvv шээд би тавагнаас самар атган авч амандаа хийгээд санаа алдчихав. Халиун нэг самар авснаа: 
- Энхээ чи оройтчихлоо. Би чамайг гаргаж өгье дөө гээд босов. Энэ vеэр хvзvvндээ зvvсэн утас нь нэг жингэнээд таг болчихлоо. 
- Чиний утас ямар тансаг эд вэ? Ийм утастай болчихвол би утаа гартал нь ярина даа гэж намайг дуу алдахад Халиун инээмсэглэн:
- Чи хөгжилтэй охин юм аа. Миний vеэл Золоо над шиг битvv дуугvй хvн болохоор бид хоёр өрөөндөө ороод л таг болчихдог улс. Жаахан уйтгартай шvv. За хоёулаа гаръя гэхэд нь би та хоёр тэгээд ерөөсөө унтаагvй гэж vv? гэж асуух гэснээ амаа барив. 

Vvнээс хойш бид хоёр ёстой салшгvй найзууд боллоо. Халиуны нөлөөгөөр би гэдэг хvн номын хорхойтон болж хувираад Ж.Жойс, А.Камью,С.Моэм гээд том том зохиолчдын фен боллоо. Англи хэлэнд нөгөө нойл амьтан чинь ангидаа толгой цохих болж, Карл Поппер, Жон Локкийн номуудыг эх хэлээр нь уншчихлаа. Энэ охинтой танилцсанаас хойш өөрийн мэдэлгvй өмнөө зорилготой, ирээдvйдээ санаа зовдог хvн болж “томоожиж” байлаа. Би гэдэг хvн. Миний зvгээс гэвэл өөр шигээ vймээн шуугианд дуртай найз охидоо дагуулан тэднийд очиж хөргөгчийг нь “цэвэрлэж” өгнө дөө. Нэг өдөр бид хоёр тэднийд цайлж суулаа. Нөгөө хайртай хунтай тоглоомоо оролдож суусан Халиун гэнэт: 
- Энхээ чи наад уснаасаа балга даа. Аанхаан, төвөнх чинь их хөдөлж байна шvv. Эмчид заавал vзvvлээрэй гэлээ. Орой энэ мэдээг ээжид дуулгаснаар би гэдэг хvн маргааш нь “баривчлагдаж” эмнэлэгт хэвтчихлээ. Зуны амралт эхэлчихсэн болохоор найзууддаа ч хэлж амжсангvй. Арав хоног эм тарианд бөмбөгдvvлсээр “Шим тэжээлтэй, иодын найрлага ихтэй хоол идэж, тайван байх заавартай эмнэлэгээс гарлаа. За ингээл эрх чөлөөтэй боллоо гэхэд ээж минь:
- Шоронд орсон амьтан шиг юм ярих нь ээ. За ёстой чамайг нэг хэд хоног яаж гэрт тогтоодог юм билээ гэсээр машинд суув. Таксигаар ийн харих замд аав: 
- Миний охины найз Халиунааг аав, ээж нь яаралтай дуудаад хэд хоногийн өмнө явчихсан шvv дээ. Чамтай уулзаж амжсангvй гээд их л санаа зовж байна лээ. Захидал бэлэг нь гэрт байгаа. Аав нь чамайг эмчилгээтэй байгаа болохоор хэлээгvй юм гэж пал хийтэл хэлдэг байгаа. Гэртээ ирвэл миний дэрний хажууд цэнхэр туузаар уясан жижигхэн хайрцаг хvлээж байлаа. Туузны завсар хавчуулсан зурваст “Энхээ! Чамайг энэ захидлыг уншиж байхад би Парист сууж байна. Ээж аав хоёр намайг тэнд сургуульд оруулахаар болсон. Гар утсаа чамд дурсгал болгон vлдээе. Чамд таалагддаг байсан шvv дээ. Би өдөр бvр и-мейл бичнэ ээ. Халиун” гэжээ. Хайрцагнаас мөнгөн гинжээр оосорлосон гялалзсан гоёмсог утас гарч ирлээ. Бид хоёр хэзээ уулзах болдоо гэж би бодож суув. 

- Аниа эмнэлэгээс гараа юу гэж миний отгон дvv Тулгын дуу vvдэнд хадаж бодлын шувуудыг минь vргээчихлээ. Маргааш нь надад Халиунаас “Энхээ, англи хэлээ улам сайжруулаад бас франц хэл сурч эхлээрэй. Хоёулаа Сорбоннид хамт сурна шvv” гэсэн захидал ирvvлсэн байлаа. Бас ягаан сарнайтай гээч.
Categories:

0 comments:

Post a Comment

Subscribe to RSS Feed Follow me on Twitter!