6/19/2013


"9/11" террорист халдлага
2001 оны есдvгээр сарын 11-ний террорист халдлагыг зохион байгуулалттай хуйвалдааны vр дvн байсан гэдэгтэй маргах хvн vгvй.
Yйл явдалд задлан шинжилгээ хийхэд маш сайн тєлєвлєгдсєн, хэсэг бvлэг хvмvvсийн зохион байгуулалттай гэмт хэрэг гэдэг нь илт харагддаг. Харин хэн хэн хуйвалдан зохион байгуулсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. Хуйвалдааны нэг хэсэг нь Осама Бин Ладен болон онгоц барьцаалагчдын бvлэг байсан нь тодорхой. Гэвч Ерєнхийлєгч Ж.Буш болон Дэд ерєнхийлєгч Дик Чейни нар оролцсон байж болох уу? Пол Уолфоуиц болон Дональд Рамсфелд нарын Ж.Бушийн зєвлєхvvд Бин Ладентай хамтран зохион байгуулсан ч юмуу, эсвэл халдлага хийхийг нь зориудаар зєвшєєрсєн байж болох уу? Уг халдлагыг дотроосоо зохион байгуулсан гэх таамаглал ч бий. Yйл явдлын талаар зєрчилдєєнтэй зvйл олон бий. Тухайлбал, нэг барьцаалагдсан онгоц нь "Пентагон"-ыг мєргєєгvй юм бол "77 дугаар Нислэг" болон зорчигчид нь хаачсан болж таарах вэ? Магадгvй 1947 онд Нью-Мексикт шуурганд осолдож, сэг нь Охайогийн "Хангар 18" гэх газар руу ачигдсан гэх сансрын нисдэг биеттэй хамт байгаа юм болов уу? Ямартай ч халдлагын талаар одоо хvртэл учир нь vл ойлгогдох олон сэжиг таамагал байсаар байна.

Диана гvнжийн vхэл
1997 оны наймдугаар сарын 31-нд Парис хотын газар доорх зам дээр машины ослоор амиа алдсан Диана гvнжийн vхлийн талаар олон маргаантай асуудал байдаг. Энэ явдал олны хайр талархлыг хvлээсэн, тийм нэр хvндтэй атлаа бусдын гарт амиа алдсан Жон Ф.Кеннедигийн аллагын адил дэлхий нийтийг цочролд оруулсан билээ. Диана гvнжийн талаар олон баримт дурдаж болно. Тухайлбал, язгууртан хvмvvс ихэвчлэн нас єндєр болоод, эсвэл улстєрийн шалтгаанаар алагдаж нас бардаг боловч хэзээ ч жирийн нэг согтуу жолоочийн буруугаас болж амиа алдаж байсангvй. Тvvний vхлийн шалтгааны талаар хачирхалтай таамаг байдаг нь нэгэн тэрбумтан энэхvv ослыг зохион байгуулсан гэх. Тэр бол Дианатай хамт ослоор нас барсан Доди Аль-Фаедийн эцэг Мохамед Аль-Фаед юм. М.Аль-Фаед ослыг Хатан хааны захиалгаар Британийн тагнуул зохион байгуулсан хэмээн сэжиглэдэг. Гэвч энэ нь ор vндэсгvй болох нь 2006 онд батлагдсан. Дараа жил нь уг осолд хийсэн шалгалтаар Диана болон Аль-Фаед нар согтуу жолоочийн буруу vйлдэл болон тэднийг хєєж явсан папарацциудаас болж хууль бусаар алагдсан гэсэн дvгнэлт гарчээ.

Саран дээр анх хєл тавьсан гэх яриа
1978 онд Америкийн сансрын нисгэгчид болон Америкийн Сансар судлалын vндэсний тєв нэгэн видео бичлэгээр Ангараг гараг дээр буусан хэмээн худал мэдээлэл цацсан. Тааруухан бичлэгтэй иймэрхvv киногоор хэн ч Ангараг дээр буусан хэмээн зvтгээд байж чадна. 2001 онд "Фокс" сувгын "Бид саран дээр буусан уу?" хэмээх нэвтрvvлгээр 1969 онд "Аполло" хєлєг саран дээр бууж байгаа албан ёсны бичлэг болон гэрэл зургуудын эхийг хооронд нь харьцуулан олон зєрчилдєєнтэй баримтуудыг гаргаж ирсэн. Гэвч тэд саран дээр буугаагvй гэдгийг батлахуйц тэдгээр гэрэл зургууд яагаад ил гарсныг тайлбарлаагvй. Мєн саран дээр буух vедээ авсан гэх чулууг сансрын биет гэдгийг нь хэн ч батлаагvй.

Пол Маккартнигийн "vхэл"
1960-аад оны vеийг тойрсон нэгэн хачирхалтай цуурхал байдаг. Тэр нь "Битлс" хамтлагийн дуучин Пол Маккартни 1966 онд нас барсан гэх яриа юм. Хамтлагийн гишvvд, менежер болон зарим нэг хvмvvс тvvний vхлийг нууцалж, П.Маккартнитай адилхан царайтай, хоолойтой хvнээр тvvнийг орлуулсан гэдэг. Хэдийгээр тэд Полийн vхлийг нууцлахыг оролдож байсан ч, шvтэн бишрэгчдэд нь энэ уй гашууг мэдрvvлэх зорилгоор цомог, дуу хєгжимдєє далд санаагаа илэрхийлсээр байжээ. Тухайлбал, "Сvмийн гудамж" цомгийнхоо нvvрэнд хамтлагийн дєрвєн гишvvн зам хєндлєн алхаж байхад П.Маккартни ганцаараа хєл нvцгэн бєгєєд алхаа нь бусдаасаа зєрсєн байдаг аж.

Ж.Кеннедигийн аллага
АНУ-ын Ерєнхийлєгч Жон Кеннеди 1963 онд Даллас хотод цуваанд явж байхдаа алагдсан. Тvvнийг хэн алсан байж болох вэ? Ихэнх хvмvvс тvvнийг Лий Харви Освалд гэгч номын агуулахаас буудсан гэдэг. Энэ vйл явдлын учир шалтгааны талаар олон таамаг, яриа бий. Хэрвээ Освалд ганцаараа энэ хэргийг vйлдсэн бол хэн тvvнд тушаал єгсєн байж болох вэ. Фидель Кастрогийн эсрэг тэмцэгчид vv. Зохион байгуулалттай гэмт хэргийн бvлэглэлийн удирдагч уу. Эсвэл Ж.Кеннедигийн нэр холбогдсон эмэгтэйчvvдийн аль нэгнийх нь нєхєр vv? Зарим дvгнэлтээр Освалд энэ хэргийг ганцаар vйлдсэн гэдэг ч хуйвалдаан байсан тєдийгvй аллагад нэг бус мэргэн бууч оролцсон гэж vздэг.

Росвелд осолдсон нисдэг биет
1947 оны долдугаар сарын долооны єдєр Нью-Мексикийн Росвел хотын ойролцоо нэгэн нисдэг биет шуурганд осолдсон аж. Гэвч осол болсон газрыг тэр даруйд нь цэвэрлэсэн бєгєєд нисдэг биетийн сэгийг Охайо мужийн Дейтон хотод орших "Врайт-Паттерсон"-ын Нисэх хvчний баазын "Хангар 18" нэртэй онгоцны агуулахад аваачсан мэдээ байдаг. Эхэндээ АНУ-ын Засгийн газар vvнийг нисдэг тавагны тєрєл байсан гэж мэдэгдсэн ч сvvлдээ мэдэгдлээ буцааж, цаг агаар судалж явсан нисдэг бємбєлєг байсан хэмээн зарласан. Харин зарим нэг гэрчийн мэдээллээс vзэхэд энэ нь "Могуль" нэртэй нууцын зэрэглэл бvхий цэргийн тагнуулын хєлєгтэй тєстэй байсан аж. Магадгvй энэ нь Хvйтэн дайны vед тагнуулын ажиллагаагаа нуух оролдлого ч байж болох.

"Зионы ахмадуудын ёслол"
"Зионы ахмадуудын ёслол" нэртэй номонд еврейчvvд дэлхийд ноёрхохын тєлєє хуйвалдаан зохиодог нууц нийгэмлэг байгуулсан тухай гардаг. Энэхvv ном анх 1905 онд Орост олдсон бєгєєд жижиг хэдий ч хvчирхэг еврейчvvдийн энэ бvлгэм христvvдийн ёс суртахуун, эдийн засаг болоод эрvvл мэндэд хэрхэн нєлєєлж чадсан тухай єгvvлдэг. Yнэхээр еврейн ийм нууц нийгэмлэг байдгийг нотлох олон яриа бий. Хэнри Форд, Мел Гибсон хvртэл нууц нийгэмлэгийн тухай хэмээн ярьж байв. 1920 онд Хэнри Форд уг номыг хагас сая хувь хэвлvvлэхээр мєнгє хандивласан удаатай. 1930-аад онд нацистууд еврей vндэстнийг хомроголон устгах тєлєвлєгєєгєє зєвтгєх зорилгоор энэхvv номыг ашиглажээ. Тэр ч бvv хэл, Адольф Гитлер "Миний тэмцэл" номоо бичихдээ ашигласан баримт бий. Хэдийгээр "Зионы ахмадуудын ёслол" ном худал тvvхийг єгvvлдэг гэдэг ч дэлхий даяар уншигдсаар байна.

Сатанистуудын бvлэг
1980 болон 1990-ээд онд хvvхдийн хvчирхийлэл Америкчуудыг цочроож байлаа. Тэдгээр гэмт хэргийн ихэнхийг сатанистууд буюу буг чєтгєрийг дээдлэх vзэлтэй хvмvvс vйлдсэн гэж vзэж байв. 1988 онд "NBC" телевизээр "Сатаны ертєнцєєр" хэмээх эдгээр баримтат кино гарсан нь нэлээд шуугиан тарьсан. Тус кинонд сатанистуудын vйлдсэн гэмт хэргvvдийн талаар єгvvлдэг ба АНУ-д сая орчим сатанист байдаг гэжээ.

Эмийн vйлдвэрvvдийн хуйвалдаан
Ихэнх хvмvvс эм vйдвэрлэгч компаниудад тийм ч дуртай биш байдаг. Тэднийг хамгийн ашиг орлого багатай бизнес гэж vздэг. Гэвч зарим эм vйлдвэрлэгч компаниуд хуйвалдан, эмээ борлуулахын тулд євчнийг даамжруулах нууц vйл ажиллагаа явуулдаг тухай яриа бий. Анагаахын тєв байгууллагууд болон эм vйлдвэрлэгч хэдхэн том компани эмчилгээний талаарх чухал мэдээллvvдийг дундаа нууцалдаг гэж зарим хvн vздэг. Учир нь тэд хvмvvсийг євчнєє хэрхэн эдгээх талаар мэдээсэй гэж хvсдэггvй гэнэ.

0 comments:

Post a Comment

Subscribe to RSS Feed Follow me on Twitter!