6/08/2013

XX болон XI зуунуудад дуудлага худалдаагаар борлуулагдсан бvтээлvvдийн vнийн өөрчлөлтөөс шалтгаалан байнга хувирч байдаг vзvvлэлт бол Хамгийн vнэтэй уран зургуудын рейтинг билээ.
Мэдээж уран зургийг аль нэгэн дуудлага худалдаанд хамгийн өндөр vнээр борлуулагдсанаас нь болж vнэ цэнийг нь тодорхойлно гэдэг боломжгvй зvйл хэдий ч баримт бол баримт байдаг шvv дээ. Тиймээс та энэхvv жагсаалтад дэлхийн жинхэнэ гайхамшиг болсон сонгодог бvтээл, эсвэл магадгvй таны хамгийн хайртай зураг багтаагvй байвал битгий гайхаарай. Тэр зургийг тань шиг хайрлаж, мөнгө зодон худалдаж авах тэрбумтан одоохондоо гарч ирээгvй л байна гэсэн vг юм шvv. Ингээд бvгдээрээ одоогийн байдлаар байж болох хамгийн өндөр vнэд хvрч байсан 10 уран зурагтай танилцацгаая.

10 дугаар байранд. "Irises"
Голландын нэрт зураач Винсент Ван Гог энэхүү зургийг 1889 онд нас барахаасаа нэг жилийн өмнө зуржээ. 1987 онд 53,9сая ам.доллараар Их Британийн зохиолч Алан болдод зарагдаж байсан тус зураг тэр үеийнхээ хамгийн үнэтэй зургаар тооцогдож байв. Одоо уг зураг Лос Анжелосын Брентүдэд байрлах Гетти мүзейд хадгалагддаг байна.

9 дүгээр байранд. "Femme aux Bras Croises"
 Энэхүү зургийг Пабло Пикассо 1901 онд зурсан байна. Тухайн үед түүний бүтээлд гоо сайхан болоод хөх өнгө зонхилж байсан гэдгийг судлаачид тогтоожээ. Тус зураг 2000 оны 12 дугаар сард Нью-Йоркийн Кристис Покфеллер дуудлага худалдаан дээр 55сая ам.доллараар авсан байна.

8 дугаар байранд. " Rideau, Cruchon et Compotier by Paul Cézanne"
Энэхүү зургийг Пол Цезаннэ 1893-1894 оны хооронд зуржээ. Тус зургийг 1999 оны 5 дугаар сард Нью-Йоркийн Цотебис дуудлага худалдаан дээр Холливудын кино найруулагч, төслийн санхүүжүүлэгч, зохиолч Уитнигийн гэр бүлийнхэн 60,5 сая ам.доллараар авсан байна.

7 дугаар байранд. "Portrait de L’Artiste sans Barbe by Vincent van Gogh"
Голландын алдарт зураач Винсент Ван Гог өөрийгөө олон хувилбараар зурж байсан ба энэхүү зураг нь тэдгээр хөрөг зургуудын нэг аж. Уг хөрөг зургаа 1889 онд зурж байсан ба бусад хөрөг зурагнаас ялгаатай нь эл зурагт өөрийгөө сахалгүйгээр зурсан байдаг. 1998 онд Нью-Йоркийн дуудлага худалдаан дээр 71,5 сая ам.доллараар зарагдснаар дэлхийн хамгийн үнэтэй зургуудын нэг болжээ.

6 дугаар байранд. "Massacre of the Innocents by Paul Rubens"
1611 онд Петер Пол Рубенсын зурсан тус зургийг Канадын хамгийн баян бизнесмэн төдийгүй Их Британийн сурвалжит язгууртай, уран зураг цуглуулагч Кеннет дуудлага худалдааны үеэр 76,7 сая ам.доллараар авчээ

5 дугаар байранд. "Bal Au Moulin de la Galette"
Францын зураач Пьер Августо Ренойр энэхүү зургийг 1876 онд зуржээ. 1990 оны 5дугаар сарын 17-нд дуудлага худалдаагаар 78сая ам.доллараар зарагдсан аж. Үүнийг худалдан авсан хүн бол Ван Гогийн "Доктор Гачетын хараг" зургийг худалдан авч байсан Японы бизнесмэн Рёэй Сайто юм байна.

4дүгээр байранд. "Dr.Paul Gachet"
Голландын нэрт зураач Винсент Ван Гогийн энэхүү бүтээлийг Японы бизнесмэн Рёэй Сайто Нью-Йоркийн дуудлага худалдаанаас 82,5 сая ам.доллараар худалдан авсан байна. Түүнээс хойш уг зураг дэлхийд алдартай болжээ. Сайто эл зурагт үнэхээр их татагдаж, нас барахдаа энэхүйи зургийг хамт шатаахыг ч мөн хүсэж байжээ. гэвч түүнийг 1996 онд нас барахад нь зураг аюулгүй хадгалагдан үлдсэн байна. Ван Гогийн Доктор Гачетийн хөрөг зураг нь хоёр хувилбартай. Нэг хувилбар нь одоо Парисын музеид хадгалагдаж байгаа ба энэхүү зураг нь Сайтогийнхаас өөр өнгөөр зурагджээ.

3 дугаар байранд.  "Dora Maar with Cat"
 Энэхүү зургийг 1941 онд Пабло Пицассо зуржээ. Зурган дээрх бүсгүйг Пикассогийн нууц амраг, гэрэл зурагчин Дора Маарыг дүрсэлсэн хэмээн нэг хэсэг шуугиж байжээ. Харин тус зураг 2006 оны 5 дугаар сард дуудлага худалдаан дээр 95,2 сая доллараар зарагдсан.

2 дугаар байранд. "Garcon a la Pipe"
100х81,3 см хэмжээтэй энэхүү тосон зураг нь Пабло Пикассогийн бүтээлүүдийн нэг. Зурагт Парисын нэгэн хүү зүүн гартаа гаанс барьсан байгааг дүрсэлдэг. 2004 оны 5 сард 104,1 сая ам.доллараар зарагдсан байна.

1 дүгээр байранд. "Adele Bloch-Baeur"
 Энэхүү зургийг 1907 онд Австрийн зураач Густав Климп зуржээ. Уг зургийг Нацист Герман Австри улсыг эзлэх үеэр хураан авч байжээ. Харин 2006 онд гоо саыхны магнат Рональд Лаудер тус уран зургийг 135 сая ам.доллараар худалдан авч, одоо түүний Нью-Йорк дахь "Neue Galerie" хэмээх галлерейд хадгалагддаг аж.

0 comments:

Post a Comment

Subscribe to RSS Feed Follow me on Twitter!