5/30/2013



Чихрэн Агуй
 Нэг залуу хүүхэд байхдаа үздэг байсан аймшгийн хүүхэлдэйг санаж байлаа. Тэрээр бусдад ярихад түүнийг галзуурсан гэж бодоцгоож байв. Тэгээд тэр нэгэн форумд энэ тухай ярилцахаар шийджээ. Хүмүүс "Чихрэн Агуй” гэх тэр Телевизын шоуны талаар юу гэж ярилцсаныг сонирхцгооё.

Skyshale033: Хэн нэгэн энэ хүүхдийн киног санаж байна уу? Би 6 бил үү 7 –той байхдаа "Чихрийн Агуй” гэдэг энэ хүүхэлдэйг үздэг байлаа. 1971, 1972 онд би Иронтонд амьдарч байхдаа үүнийг 4 цагаас үздэг байсан юм.

mike_painter6: Наадах чинь надад нэг л танил санагдаад байх юм. 1972 онд би 9 настай байсан юм. Тэр үед би Ашландад өссөн. Чихрийн Агуй... энэ далайн дээрэмчдийн тухай гардаг бил үү? Би нэг далайн дээрэмчин агуйн урд
зогсоод нэг охинтой ярьдгийг санаж байна.

Skyshale033: Тйим байна.Би галзуураагүй нь. Би далайн дээрэмчин Персиг санаж байна. Би үргэлж л түүнээс айдаг байлаа. Тэр яг л бусад хүүхэлдэйний цуглуулгаас бүтсэн юм шиг харагддаг байсан. Түүний толгой хүүхдийн толгой шиг, эртнийх мэт харагддаг.

Jaren_2005 Хариуллаа: Би Чихрийн Агуйг зөвхөн 1972 онд гарч байсан гэж бодож байна. Би 12-той байхдаа энийг дүүтэйгээ цөөхөн удаа л үздэг байсан. 58-р сувгаар гардаг байсан ба манай ээж мэдээгээ үзчихээд тэрэн дээр сувгаа тавьчихдаг байсан. Юи санаж байгаагаа хэлье:
Энэ Чихрэн Агуй гэдэг газарт үйл явдал нь болдог. Нэг бяцхан охин далайн дээрэмчин найзуудтай болохыг мөрөөддөг байсан. Хөлөг онгоцыг нь Инээдэг Шөл гэдэг. Далайн дээрэмчин Перси тийм ч сайн далайн дээрэмчин байгаагүй. Учир нь тэр амархан айчихдаг байсан. Охиных нь нэрийг санахгүй байна. Жанис бил үү Жадь билүү. Магадгүй Жанис байх аа.

Skyshale033: Баярлалаа, Жарен. Инээдэг Шөл болон 58-р сувгийг сануулсанд баярлалаа.
Хөлөг онгоц урдаа инээмсглэсэн царайтай модон хөлөг онгоц байсан. Эд Вин дуу оруулсан байх шүү.

mike_painter6: Ха ха. Би ч бас саналаа. Та нар үүнийг санаж байна уу? "Чи дотогш...орох...ХЭРЭГТЭЙ”

Skyshale033: Тийм ээ, би санаж байна. Энэ чинь Персигийн харанхуй, аймар газар луу орохдоо дуулдаг дуу байна. Энэ үед дэлгэцэнд Инээдэг Шөлний дүрсийг гаргадаг. ЧИ ДОТОГШ ...... ОРОХ ......... ХЭРЭГТЭЙ. Энэ аймшигтай
санагддаг л даа.
Та нар дайсныг нь санаж байна уу? Тэр нүүрэндээ жирвэгэр сахалтай, нарийн шүдтэй, өндөр хүн байдаг даа.

kevin_hart: Үнэндээ дайсан нь далайн дээрэмчин Перси байсан байх аа. Би 5 настайдаа үздэг байсан. Шөнө нь хар дарж зүүдэлдэг байсан.

Jaren_2005: Сахалтай тэр хүүхэлдэй чинь дайсан байгаагүй. Хорак Хорибл гэдэг. Тэр нүднйи дурантай байсныг нь би ганцхан нүдтэй гэж боддог байсан.
Дайсан нь Арьс хуулагч байсаан. Би юу үзэж байсандаа итгэж чадахгүй байна.

kevin_hart: Бурхан минь. Арьс хуулагч. Нээрээ бид ямар төрлийн хүүхэлдэй үздэг байсан юм бэ? Арьс хуулагч гарах бүрд би харж чаддаггүй байсан. Бор нөмрөг, малгай өмссөн араг яс. Түүний шилэн нүд нь гавлынх нь ясанд нь хэтэрхий томдсон байсан.

Skyshale033: Түүний малгайг нь би хүүхдийн арьс байсан гэж бодож байна.

mike_painter6: Би ч бас тэгж бодож байна. Түүний ам бусад хүүхэлдэйгийнх шиг доошоо, дээшээ биш хажуу тийшээ гулсаж хөдөлдөг байсан. Нөгөө охин чинь "Таны ам яагаад ингэж хөдөлдөг юм бэ?” гэхэд нь Арьс Хуулагч охин руу хараагүй. Гэвч дэлгцэнд "ЧИНИЙ АРЬСЫГ ҮРЭХ ГЭЖ” гэсэн бичиг гарч ирдэг.

Skyshale033: Би тэр аймшгийн хүүхэлдэйг бусад хүмүүс санаж байгааг мэдээд би тайвширлаа.
 Би энэ аймшгийн зүүднээс салж чаддаггүй юм. Бүх хүмүүс нь дэлгэцэнд гарч байсан. Гэвч дэлгэцэнд толгойг нь харуулдаггүй. Бас тэд хашгирч байсан. Охин ёолж, уйлж байсан. Зүгээр л хашгираад байсан. Охин бараг цагийн турш уйлсан байх. Би ийм зүүд зүүдлэхдээ бүх бие маань хөлөрчихсөн байдаг байсан.

kevin_hart: Би наадахыг чинь зүүд гэж бодохгүй байна. Би түүнийг киноны нэг хэсэг байсан гэж бодож байна.

Skyshale033: Үгүй ээ, үгүй ээ, Байх боломжгүй. Энэ киноны нэг хэсэг байж таарахгүй.

kevin_hart: Энэ магадгүй зүүд байж болох ч би яг тэр явдлыг чинь санаж байна. Тэд хашгирч байсан.

Jaren_2005: Жанис, тэр бяцхан охиныг Арьс Хуулагч зовоож байсан. Би харуутаа л зурагтаа унтраагаад дүүдээ хэлэхээр гүйсэн. Бидэнд зурагтаа эргээж асаах зориг байгаагүй.

mike_painter6: Би өнөөдөр ээжээсээ 70-д оны эхэн үед, намайг 8, 9 настай байхад гардаг байсан "Чихрэн Агүй” гэдэг хүүхдийн киног санаж байна уу? гэж асуулаа. Тэр намайг яаж үүнийг санаж байгаад гайхаж байсан. Тэр хэлэхдээ "Чамайг "Би Чихрэн Агуйг үзэж болох уу, ээж ээ” гэж асуухад чинь би зөвшөөрсөн. Чи тэгээд зурагтаа асаагаад 30 минутын турш зүгээр л жирилзсэн юм үзээд байсан. Чи тэр бяцхан далайн дээрэмчдийн тухай киноны маш сайн
төсөөлөлтөй байсан шүү.” гэлээ

0 comments:

Post a Comment

Subscribe to RSS Feed Follow me on Twitter!