Та үүнийг мэдэх үү? |
Хүн үхэн үхтлээ сурсаар байдаг гэдэг. Тэгэхээр энэ хорвоо дээр бидний мэдэхгүй зүйлс түм бумаараа оршин байдаг гэсэн үг юм. Тиймээс уншигч таны мэдлэгийн санд дараах мэдээллийг нэмэрлэж байна.
Эртний Грекийн домог ёсоор бол Зевсийн хүү Персей Гераклийн өвөг эцэг билээ. Харин Персейн том хүү Перс Персийн ард түмний дээд төрөл аж.
Прага Х зуунд Чехийн нийслэл болсон
Дэлхийн төвөөс хамгийн алслагдсан цэг Эквадорт байдаг Чимборасо хэмээх сөнөсөн галт уул юм.
Хамгийн бяцхан Рубикийн шоо 4,3х10-ын 19 зэрэг гэсэн хэмжээтэй. Ойролцоогоор 29 янзын үйлдэл хийсний дараа "хэвэндээ" орно.
Францын сүүлчийн эзэн хааныг I Луи Филипп гэдэг байв.
Цуутай террорист Тимоти Маквей өөрийг нь цаазлах үеэр ердөө 5 хүнийг байлцуулахыг зөвшөөрсний нэг нь Гор Видал байв. Зохиолч Г.Видал тэр мөчийг хүртэл Т.Маквейтэй олон жил захидлаар харилцжээ.
Манай гариг 5 далайтай болохыг 2000 онд Олон улсын ус судлалын холбоо тогтоожээ. Энэ нь Атлантын, Энэтхэгийн, Номхон, Хойд мөсөн, Өмнөд далай болно. Өмнөд далай нь хэмжээгээрээ дэлхийн 4дэх том далай бөгөөд Антарктидыг бүслэн оршдог байна. 200 мл-ийн шилэн аяга аадрын үеэр 20-35 минутад усаар дүүрдэг байна.
Хималайн баавгай ойн хүрнээс 2 дахин том биетэй боловч галбир сайтай аж.
Шизофрен өвчний шалтгааныг эрдэмтэд гэрийн тэжээмэл муурнаас хайж байна. Учир нь гэрийн мууранд голдуу үүсдэг токсоплазма гонди хэмээх шимэгчийн хүний уураг тархинд шизофрен үүсгэх нөлөө 65% болох нь тогтоогджээ.
Usenet компьютерийн хамгийн хуучин сүлжээнүүдийн нэг бөгөөд түүнийг 1980 онд нээжээ
0 comments:
Post a Comment