Та үүнийг мэдэх үү? |
Хүн үхэн үхтлээ сурсаар байдаг гэдэг. Тэгэхээр энэ хорвоо дээр бидний мэдэхгүй зүйлс түм бумаараа оршин байдаг гэсэн үг юм. Тиймээс уншигч таны мэдлэгийн санд дараах мэдээллийг нэмэрлэж байна.
Оросын зохиолч Михаил Шолохов уран зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн Зөвлөлт, Оросын таван эрхмийн нэг юм.
Доллар гэдэг үг Чехид хэрэглэж байсан мөнгөн зоосыг нэрлэсэн талер хэмээх үгнээс гаралтай аж.
Александр Блок "Шөнө, гудамж..." шүлгээ Нидерландын Лейден хотод байхдаа зохиож, тэндхийн нэгэн байшингийн ханан дээр оросоор бичиж үлдээжээ.
Польшийн инженер Антоний Грабовский эсперанто хэлээр ярьсан анхны хүн бөгөөд тэрбээр хожим "эсперанто найргийн эцэг" хэмээн алдаршсан байна.
Кубын хувьсгалын бэлгэ тэмдэг Эрнесто Че Гевара Аргентинд мексик цагаачийн гэр бүлд төржээ. Тэрбээр хувьсгал гарахаас ердөө 6 жилийн өмнө Кубын иргэн болсон байна.
Дэлхийн II дайны үеийн зөвлөлтийн гарамгай тагнуулч, ЗХУ-ын баатар Рихард Зоргегийн өвөг эцэг Фридрих Альберт зорге Карл Марксын нарийн бичгийн дарга байжээ.
"Хербалайф" компанийг Америкийн бизнесмэн Марк Рейнолдс Хьюс 16 настайда үндэслэн байгуулжээ. Тэрбээр дунд сургуульд 9жил сурсан өөр боловсролгүй хэдий ч 18настайдаа эм, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр жилд тэрбум гаруй долларыг эргэлтэнд оруулж байжээ. М.Хьюс 2000онд 44 настайдаа хорвоог орхисон.
Наполеон III Бонапарт эзэн хаан болохынхоо өмнө Бүгд найрамдах Франц улсын Ерөнхийлөгчөөр 4жил ажилласан байна.
Рембрандтын "Шөнийн харуул" зурагт хөрөг дээрээ өдрийн байдлыг дүрсэлсэн байдаг.
Бельги, Нидерландын яг зааг дээрх Барле тосгоны зарим айлын гал тогоо Бельгид, зочны өрөө нь Нидерландад хамаарч болохуйц тун эгзэгтэйгээр 2 улсын хилийг дамнан оршдог.
Тиймээс байшин болоод тэнд амьдардаг хүмүүс аль улсынх вэ гэдгийг тухайн айлд орох гол хаалга аль улсын хилд багтаж байгаагаар тодорхойлдог аж.
0 comments:
Post a Comment