|
Та үүнийг мэдэх үү?
|
|
Хүн үхэн үхтлээ сурсаар байдаг гэдэг. Тэгэхээр энэ хорвоо дээр бидний мэдэхгүй зүйлс түм бумаараа оршин байдаг гэсэн үг юм. Тиймээс уншигч таны мэдлэгийн санд дараах мэдээллийг нэмэрлэж байна.
|
Хайч |
Өдөр тутмын амьдралд цаас, даавуу тэр ч бүү хэл төмөр хүртэл хайчлах шаардлага гардаг. Гэтэл энэ хайч нь одоогоос 3000 жилийн өмнө анх гарчээ. Анхны хайч нь пүршний тусламжтайгаар нээгддэг байжээ.Одоо бол гараар үйлдэл хийн хүссэн зүйлээ хайчилж болно.
|
Цахилгаан
товч |
Бидний амьдралд байнга хэрэгтэй байдаг зүйлийн нэг нь цахилгаан товч билээ.
Түүнийг бид хувцаснаасаа, цүнхнээсээ гээд олон газар харж болно. Хялбар хаагдаж
нээгддэг болохоор үүнийг бид их хэрэглэдэг. Тэр утгаараа цахилгаан гж нэрлэсэн
байна.
Цахилгааныг анх 1891 онд АНУ-ын нэг инженер В. Тубсон зохиожээ. Анхны
цахилгааны шүд нь даавуу байсан байна. Сүүлд 1914 онд Г. Сандбак гэдэг хүн
шүдийг нь төмрөөр хийж бат бөх болсноор патентийг нь авчээ.
|
Зүү |
Жижиг гэдгийг мэдэхийн тулд зүү шиг гэж жишээ авдаг. Зүү нь жижиг боловч бидний
амьдралд эрт үеэс байр суурийг эзэлсээр ирсэн байна. Эрт дээр үед эхлээд ясан
зүү, модон зүү сүүлд нь төмөр зүү гарсан. Анхны метал зүү хүрэл зэвсгийн үед
гарсан гэдэг. 1849 онд Валььер Хант анх сүлбээрэн зүүгээр патент авчээ.
|
Индүү |
Хуучны индүүг саная гэвэл дотор нь цог хийж халаадаг байсан. Эсвэл халуун гал
пийшэн дээр тавьж халаадаг байсан. Анх 8-р зууны үед Хятадууд торго индүүдэх
гэж анх зохиосон гэдэг.
1882 онд Хенри Сеел гэгдэх нэгэн хүн анх удаа индүүг цахилгаанаар халааж
болохыг олсон ба энэ индүүг одоо болтол хэрэглэж байгаа юм.
|
Скоч
|
Урагдсан цаас юмуу эсвэл ачаагаа баглаж янзлахад скоч хэрэгтэй болдог.
Магадгүй хэн ч өнөөдрийг хүртэл энэ скочийг хэн зохиосон бол гэж бодож
байгаагүй бизээ.Ү үнийг зохиогч нь Ричард Древ юм.
|
Цоож
ба түлхүүр
|
Цоож нь бидний өдөр тутмын хэрэглээ. Хүн болгон орж, гарч болохгүй хаалганд
цоож хийдэг. Мэдэгдэж байгаагаар анхны цоож нь хаалгыг нааш цааш онгойлгохгүй
боловч одоогийнх шиг боловсронгуй биш зүгээр л тогтоох төдий байсан бол.
Өнөөдөр боловсронгуй болсон. хаалга цонхны аль хэсэгт нь цоож нь байна гэдгийг
мэдэх аргагүй нууц цоож хүртэл гарч ирсэн.
|
Хавчаар
|
Анх хавчаарыг Норвегийн Йохан Ваалер 1900 онд бүтээжээ. Сонирхолтой нь тэр үед
зохиосон хавчаар өнөөг хүртэл өөрчлөгдөлгүй ирсэн байна. Энэ ололт нь хүний
нүдэнд жижигхэн хялбар юм шиг харагдах боловч маш их үүрэг гүйцэтгэж ирснийг та
мэдэх бизээ.
|
Бал
|
Бал энэ үеийн хамгийн том ололтын нэг билээ. Дээр үед шувууны өдийг, мөн урт
ишинд бэхэлсэн төмөр хошууг бэхэнд дүрж бичдэг байсан. Үүний дараа бэхээ ишинд
нь хийж, сайжруулсан боловч энэ хурдан дуусдаг байжээ. Мөн энэ
бэхээр бичсэн бичиг нь хурдан хатдаггүй учир хүлээх шаардлагатай болдог байв.
1938 онд Лазио Биро болон түүний дүү Джорж нар хамтран анхны балыг зохиосон юм.
Балын бэх нь хурдан хатдаг. Мөн балын үзүүрт жижиг шарик хийж өгсөнөөр цаасан
дээр чөлөөтэй хөдөлж бичдэг болсон байна.
|
Шүдэнз
|
Гал бол их эрт үеэс эхлэн хүний амин чухал хэрэгцээ болсоор ирсэн. Гал анх
хэрэглэсэн нь хүмүүсийн хувьд асар том алхам байсан. Бидний өдөр тутмын
хэрэгцээ болсон өнөөгийн энэ шүдэнзийг анх 1827 онд Английн химич Жон Валкер
зохиожээ. Жижиг модны үзүүрт химийн бодис түрхэж түүнийг модны үзүүрт үрэхэд
дулаан ялгаруулан шатаж эхэлсан байна. Үүнээс санаа аван боловсруулж одоогийн
шүдэнз хэлбэрт оруулан боловсруулан үйлдвэрлэсээр иржээ.
|
Харандаа
|
Хамгийн хэрэглээ ихтэй зүйлйин нэг балын харандаа. Эхлээд хар тугалгаар хийдэг
байснаа боловсруулан өнгийн будаг холих болжээ. будаг хольсон харандааг
хүүхдүүд өнгийн харандаа гэж нэрлэх болсон.
Өнөөдөр өнгөтэй бүр үнэртэй харандаа хүртэл гарчээ. Гэтэл харандаа 1790-ээд оны
үед бие биеэсээ үл хамааран Австрали, Францын эрдэмтэд зохиожээ. Хамгийн анхны
харандааны үзүүрийг тугалгаар хийдэг байжээ. Сүүлд химийн grafit ба kilin гэсэн
хоёр өөр элементүүдийн хэмжээг хольж зөөлөн хатуу гэх мэт харандааг гаргаж
авчээ.Эквадор улсын нийслэл Кито дэлхийн хамгийн "өндөр" хот. Далайн
түвшнээс 2818 метрийн өндөрт байрладаг ажээ.
0 comments:
Post a Comment